Гэрэл зураг түүх өгүүлнэ /”Яруу найргийн мөнгөн үеийн хатад”/

Хамаг бүхэн шороо мэт арилахад харин гэрэл зураг түүх болж үлдэх ажгуу. Уншигчиддаа түүх өгүүлсэн нэгэн зургийг дэлгэж байна.

Монголын мөнгөн үеийн яруу найргийн “хатад” болсон хоёр эрхэм бүсгүйн “ид шуугиулж” явсан алтан үеийн зураг энэ юм.

11655090_946217475399394_923284553_n

/УБИС-ийн утга зохиолын ангийн нэгдүгээр дамжааны оюутан Б.Ичинхорлоо, Г.Мөнхцэцэг, 1991 он/

Монголын утга уянгын цөм болсон Болорцомын тайзнаа ногоон дээлтэй, үсээ салаа сүлжсэн, улаа бутарсан хацартай 17-хон настай охин гарч ирээд
…Миний Монголын тэнгэрийг эсгэх гэж
Бусдын од харвадаггүй
Миний Монголын тэнгэрт эрхлэх гэж
Бусдын од шохоорхдог юм.
Миний Монголын тэнгэрт өдөлсөн шувуу
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Миний Монголын тэнгэрт өссөн бүргэд
Будант газар ясаа тавьдаггүй… гэж ирээд л шуугиулан цом гардаж байсан түүх өдгөөгөөс 20 гаруй жилийн өмнө сөхөгдөнө. Тэгвэл өдгөө хошой Болорцомын эзэн болж, Монголын мөнгөн үеийн яруу найргийн содон төлөөлөл болж,”хотын бүсгүй” болсон Б.Ичинхорлоо  уран бүтээлээ туурвиж яваа.

Харин нөгөөх нь мэдээж өдгөөгийн Монголын зохиолчдын эвлэлийн гүйцэтгэх захирал Гомпилдоогийн Мөнхцэцэг юм. Монголын яруу найрагт шинэ өнгө төрхтэй “салхи” сэвэлзэж,

…Дундуур сэтгэлийн уянга ээдүүлж
Дундуур ч болов дурлаж л нэг үзэхсэн
«Дунд голын ногооны » үндэс атаархтал
Дуу болгож хэн нэгнийг эгшиглүүлэхсэн… хэмээх содон аястай “хайрын шүлэгс”-ээрээ харцуудын сэтгэлд “нар мандуулж” явсан найрагч бүсгүйн залуу цагийн содон зураг юм.

10477704_946217485399393_1207086618_n

1990, 1991 оны Болорцомын эзэн, яруу найрагч Баярхүүгийн Ичинхорлоо, 2000 оны Болорцомын эзэн, яруу найрагч Гомпилдоогийн Мөнхцэцэг нарын “залуу цагийн” жаргалтай төрх энэ удаагийн “Гэрэл зураг түүх өгүүлнэ” буланд “шигдлээ.”

Г.Эрдэм

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …