“Өмнө нь Макдоналдсын махны үйлдвэрийн талаар нэгэн залуу мэдэгдэл хийж байсан. Түүний мэдээлсэнээр 100 хувь үхрийн махаар хийдэг гэсэн гамбургерийг хүний махаар хийдэг мөн махнууд нь өтсөн байдаг гэсэн байна. Харин энэ удаад энэ мэдээллийг баримттайгаар баталгаажуулан дэлгэж байна. Оклахам хотод байрлах махны үйлдвэрээс хүний мах, адууны мах зэргийг байцаагч нар олсон аж. Хүний махыг ресторан руу дээд зэрэглэлийн махны хамтаар явуулж байсан хэд хэдэн машиныг зогсоожээ. Маш олон мэдээлэл ирсэний дагуу эрх баригчид орон даяар ресторануудад шалгалт хийхэд 90 хувь нь хүний мах хэрэглэдэг байсныг тогтоожээ. Мөн хэрэглээний махны 65 хувь нь адууны мах байсан байна. Цагдаагийн газрын төлөөлөгч Ллойд Харрисон сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ ” Хамгийн аймшигтай нь энд зөвхөн насанд хүрсэн хүний махнаас гадна хүүхдийн биеийн хэсэг их байсан. Махны үйлдвэрээс олдсон хүний мах болоод биеийн хэсгүүдийн ихэнх нь насанд хүрээгүй хүүхдийнх байсан ба том хүний мах маш бага байсан” гэсэн мэдээлэл өнгөрсөн онд гарч байжээ. Харин энэ мэдээлэл нь Huzlers.com сайтаас гаргасан тоглоом буюу худал цуурхал байсан байна. Мэдээж энэ мэдээлэл нь “Эбола вирусээр өвчилбөл зомби болно” “Red bull ундаанд үхрийн үрийн шингэн хийдэг” гэх зэрэг сенсаци мэдээллүүдтэй адил худал цуурхал байсан. Мак Доналдс компани нь жилд 10 сая гаруй долларын үхрийн мах ашигладаг юм. Мөн энэ түргэн хоолны сүлжээ компани нь улсдаа маш их хэмжээний татвар өгдөг томоохон байгууллагуудын нэг аж.
эх сурвалж: http://urbanlegends.about.com/