2015 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 10 цагийн байдлаар
Монгол улсын хэмжээнд:
Улаанбурхан өвчин:
-Улсын хэмжээнд 17771 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэний 797 хүн лабораторийн шинжилгээгээр, 3987 хүн эпидемиологийн холбогдол, эмнэлзүйн шинж тэмдгээр тус тус батлагджээ.
Эх сурвалж: ХӨСҮТ
Мал, амьтны галзуу өвчин:
Говь-Алтай аймгийн Тайшир, Халиун, Жаргалан сумдад малын галзуу өвчин бүртгэгдэж, 4 мал өвчилжээ. Тус газарт хязгаарлалтын дэглэм тогтоосон байна.
Эх сурвалж: ОБЕГ
Хачгаар дамжих халдварт өвчний мэдээ:
-2015 оны 6 дугаар сарын 19-ны байдлаар улсын хэмжээнд 20 аймаг, нийслэлийн 6 дүүрэгт хачгаар дамжих халдварын сэжигтэй 362 тохиолдол бүртгэгдсэний 31% (112) нь батлагдсан байна
-Эдгээрийн 95 (85.7%) нь хачигт риккетсиоз, 7 (6.25%) нь хачигт боррелиоз, 11 (8.05%) нь хачигт энцефалитын тохиолдол болох нь батлагджээ.
-Өвчний тохиолдлууд Хөвсгөл, Говь-Алтай аймаг, Улаанбаатар хотод зонхилон бүртгэгджээ.
Эх сурвалж: ЗӨСҮТ
Дэлхий дахинд:
Хүний Коронавирүст (MERS-CoV) халдвар:
БНСУ-д нийт 169 лабораториор батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 25 хүн нас барсан байна. Нас баралтын түвшин 14.7%.
101 хүн эмчилгээнд, 43 хүн эмчлэгдэж эдгэрсэн
78 тохиолдол нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан өвчтөн, 59 гэр бүлийн гишүүд, эмнэлэгт эргэж ирсэн хүмүүс, 32 эрүүл мэндийн ажилтнууд байна.
Тус улсаас 251 аюулгүй эмнэлгийг зарласан.
Дэлхий дахинд 1339 лабораториор батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 476 хүн нас барсан (НБТ=35.5%)
Эх сурвалж: ДЭМБ, ГХЯ
6 дугаар сарын 20-21-нд “Чингис хаан” ОУНОБ-аар БНСУ болон Чежү арлаас нийт 1371 зорчигч ирж, эрүүл мэндийн хяналтад орсон бөгөөд эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн хүн байхгүй.
Эх сурвалж: МХЕГ