Playboy – ийн тухай “таны мэдэхгүй – 10” зүйл

article-1393774-0C5F9CFD00000578-12_634x299Сэтгүүлзүйн салбарын хамгийн эрэлттэй брэндийн нэг нь Playboy Magazine юм. Дэлхийн 35 гаруй оронд худалдаалагддаг энэ сэтгүүл аль хэдийнэ эрчүүдийн №1 сонголт болжээ.

Ингээд дэлхийд алдартай Playboy Magazine болон эрхлэгч Hugh Hefner – тэй холбоотой таны мэдэхгүй 10 баримтыг дэлгэе. (Сэтгүүлийг Энэтхэг, БНХАУ, Мьянмар, Малайз, Тайланд, Сингапур, Иран, Пакистан, Саудын Араб зэрэг оронд худалдаалахыг хориглодог.)

kate-moss-playboy-800x439

Playboy сэтгүүлийг анх “Stag Party” гэдэг нэрээр гаргах гэж байжээ. Гэвч үүсгэн байгуулагч Hugh Hefner – ийн найзын санал болгосон Playboy нэрээр гаргасан юм.

Сэтгүүлийн анхны дугаар (54.175 ширхэг худалдаалагдсан) 1953 оны арванхоёрдугаар сард худалдаанд гарсан бөгөөд 50 центийн ханштай байжээ. Хамгийн олон хувь худалдаалагдсан нь 1972 оны арваннэгдүгээр сарынх (7.161.561 ширхэг) байсан гэнэ.

Хью Хефнер (1926 онд төрсөн) сэтгүүлээ ээжийнхээ хөрөнгө оруулалтаар ($1000 ам.доллар) босгосон бөгөөд ийм амжилт олно гэж бодоогүй юм. Логогоо чандагаар сонгосон нь секс бэлэг тэмдэг (АНУ) болохоос гадна өхөөрдөм, ичимхий, сэргэлэн цовоо чанартай нь холбоотой гэнэ. Тэрнээс гадна чандага нь дур булаам охидыг илэрхийлдэг бөгөөд тэрбээр логогоо 30 минутанд л зуржээ.

Сэтгүүлийн түүхэн дэх хамгийн алдартай ковер моделиор анхны дугаарыг нь чимсэн Мэрилин Монрог (1926 – 1962) нэрлэдэг. Мэрилин Монро бол Хью Хефнерийн шүтээн болсон эмэгтэй бөгөөд нас барсныхаа дараа Монрог оршуулсан тэр газарт дэргэд нь оршуулуулахыг хүсдэг гэнэ. Тийм ч учраас Мэрилин Монрогийн булшны дэргэд газар худалдаж (1992 онд $75.000 ам. доллараар) авчээ.

Playboy – ийн коверыг чимж салбар салбарын маш олон эмэгтэй нүцгэн зургаа татуулсан байдаг. Тэдний нэг бол Канадын жүжигчин, модель Памела Андерсон бөгөөд тэрбээр сэтгүүлийн нүүрийг арванхоёр удаа чимжээ. Тэрнээс өөр ямар ч модель коверыг нь ийм олон удаа чимж байгаагүй юм.

Hugh Hefner чөлөөт цагаараа зураг зурах, нийтлэл бичих дуртай. Тэрбээр унтлагын торгон цамцаараа стиль имижээ бүрдүүлсэн бөгөөд 120 гаруй төрлийн торгон цамцтай ажээ. Мөн түүнчлэн кинонд нугасгүй түүний цуглуулганд 4000 гаруй кино бий.

playboy-bunny-logo-swimsuit-playmate3

Алдартнуудын нэрээр нэрлэсэн олон амьтан бий. Тэгвэл Hugh Hefner – ийн нэрээр нэрлэсэн туулай байдаг ба энэ нь нэн ховор үүлдэрийн (Sylvilagus Palustris Hefneri) туулай юм.

Тэрбээр сэтгүүлийн эрхлэгчээр хамгийн удаан ажиллаж байгаа (60 гаруй жил) нэгэн төдийгүй сонингийн хамгийн олон цуглуулгатай гэдгээрээ “Гиннессийн дэлхийн дээд амжилтууд” номонд бүртгэгджээ.

Hugh Hefner – ийн Лос Анжелест байдаг “The Playboy Mansion” – ийг мэдэхгүй хүн ховор. Энэ нь амьтны хүрээлэн ажиллуулах эрхтэй цорын ганц харш бөгөөд “The Elvis Suite” гэж нэрлэдэг нууц өрөөтэй. Тэр өрөөг Hugh Hefner – ээс өөр хэн ч мэдэхгүй бөгөөд нэгэн цагт Элвис Пресли (1935 – 1977) найм орчим охидтой нэг шөнийг өнгөрүүлж байжээ.

Hugh Hefner өдөр бүр “Bunny” охиддоо $1000 ам.долларын чек өгдөг. “The Playboy Mansion” үдэш бүр 21:00 цагаас хөл хориотой болдог ба Hugh Hefner – ийн харш арванхоёр тогоочтой. Өдөр бүр $1000 ам.долларын чек авдаг охид эмэгтэйчүүд нь үргэлж таалалд нь нийцэхийн тулд гоо сайхны хагалгаанд орох нь түгээмэл байдаг. Зарим нь төрсөн өдөрт нь зориулж хүртэл гоо сайхны мэс засал хийлгэдэг гэнэ.

Hugh Hefner – ийг дэлхий дээрх хамгийн шалиг эрсийн нэг гэж үздэг. 22 настайдаа зандан биеэ үдсэн тэрбээр 1000 гаруй эмэгтэйтэй энгэр зөрүүлсэн гэдэг ч энэ тоо 2000-5000 болсон гэлцдэг. Үдэш бүр виагра хэрэглэдэг өвөө маань ямар ч хамгаалалтгүй хурьцах дуртай ажээ.

Тэрбээр 2012 онд сэтгүүлийнхээ үйл ажиллагааг бага хүү Cooper Hefner-тээ хариуцуулж арванхоёрдугаар сард нь 60 насаар дүү модель CrystalHarris – тай гэрлэсэн билээ.

Эх сурвалж: www.bunny.mn

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …