Монгол улс 362 кг алт экспортолжээ

Монгол улс 362 кг алт экспортолжээ
Манай улс энэ оны эхний таван сард нүүрс 9.6 сая тонн, алт 2.2 тонн, газрын тос 438.6 мянган тонныг олборложээ. Хайлуур жоншны баяжмал 82.6 мянган тонн, зэсийн хүдрийн баяжмал 474 мянган тонн, төмрийн хүдрийн баяжмал 1.4 сая тонн, цайрын баяжмал 39.7 мянган тонныг үйлдвэрлэж 535.8 мянган тонн зэсийн баяжмал, 1.9 сая тонн төмрийн хүдэр, 3362 кг алт, 5.2 сая тонн нүүрс, 431.6 мянган тонн газрын тос экспортолсон байна.

Одоогоор улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 43 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа аж. Үүнээс А-80 шатахуун 50, Аи-92 шатахуун 55, дизелийн түлш 38 хоногийн нөөцтэй байна.

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …