Дэлхийн хамгийн анхны супер модель

Evelyn_Nesbit_12056uСупер модель гэхээр гоо сайхны бэлгэдэл болсон зүс царай, бие хаа санаанд орох нь дамжиггүй. Энэ нэр томъёо XX зууны эхээр гарч ирсэн байна. Хэрвээ хэн нэгэн энэ тодорхойлолтыг хүртсэн бол тэр тухайн жилийнхээ загварын чиг хандлагыг тодорхойлогч, гоо сайхны төлөөлөгч болдог байна.  XX зууны хамгийн алдартай модель бол Филаделфигээс ирсэн Эвелен Несбит байв.Тэр тухайн цаг үеийнхээ хамгийн эрэлттэй модель байсан бөгөөд түүний гоо сайхан Америк даяар цуурайтаж байсан гэдэг. Түүний амьдрал хүнд хэцүү байсан ч тэрээр загварын ертөнцөөс хойш ухраагүй байна. Ирланд гаралтай Эвелений аав нь нас барсны дараа гэр бүл нь их хэмжээний өрөнд орж ээж нь гэр бүлээ тэжээхийн тулд ганцаараа ажиллаж эхэлжээ.  Тэрээр 14 насандаа загварын ертөнцөд хөл тавьж 1900 онд Нью-Йоркт ирсэнээр түүний амжилтын гараа эхэлсэн байна. Түүнийг загварын ертөнцөд “Супер модель” гэх тодотголыг анх удаа оруулж ирсэн гэх бөгөөд тэрээр энэхүү тодотголоор нэрлэгдсэн хамгийн анхны загвар өмсөгч юм хэмээн BBC-д бичжээ.

Эх сурвалж: Medee.mn

Санал болгох мэдээ

УДЭТ-ын засвар дуусаж, 5-р сарын 1-нд “Анна Каренина” жүжгээр нээлтээ хийнэ

Монгол Улсын Засгийн газар түүх, соёл, өв уламжлалд чухал байр суурь эзэлдэг дурсгалт барилга байгууламжуудаа …