Гоо сайхны хагалгаа түргэн хөгшрүүлдэг

1au6j8lbvt94eo0rcv1pv2sc7iҮүний гол шалтгаан нь мэдээж заяамал эрхтний оронд байрлуулсан хиймэл эд юм байна

Шведийн эрдэмтэд ийм дүгнэлтэд хүрчээ. Дэлхийн зуу, зуун бүсгүйчүүд давхраа оёулахаас эхлээд хамраа өндөрсгөж, өөхөө соруулах нь одоо нэгэнт энгийн үзэг­дэл болсон.

Тэгвэл Шве­дийн Сто­кольмийн их сургуулийн эрдэмтэд гоо сайхны хагал­гаа хийлгэсэн хүн бусадтай харьцуулахад түргэн хөг­ширдөг.

Учир нь хүний байгалиас заяа­сан эрхтний оронд боди­­­сын солилцооны идэвх султай хиймэл резинэн, протез бүрхэвч нь цусны эргэлтийг эрс удаашруулдаг. Мөн байх ёстой хэмжээнээсээ хэт турсан бүсгүйчүүдэд хөгшрөлт түргэн явагдаж, арьс нь гунддаг гэж үзжээ.

Юун түрүүнд нүүрний гажиг засах мэс ажилбарт орсон бүсгүйчүүдэд нүд улайх, үс бууралтах эмгэг илрэх болжээ.

Үүний гол шалтгаан нь мэдээж заяамал эрхтний оронд байрлуулсан хиймэл эд юм байна.

эх сурвалж: everyday.mn

Санал болгох мэдээ

Монголд Барселона клуб хүүхдийн академи байгуулна

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам Испанийн алдарт Барселона клубын (FC Barcelona) Ерөнхийлөгч Жоан …