“Кливленд Кавальерс” багийн довтлогч Леброн Жеймс гэрээнд оруулсан заалтыг үндэслэн чөлөөт агент болох боломжийг сонгохоор болсон тухайгаа багийнхаа удирдлагуудад мэдэгджээ.
Гэхдээ тэрбээр өөр багуудтай уулзахгүй, “Кавальерс”-тэй шинэ гэрээ байгуулах аж. Чөлөөт агент болж байгаа нь нэг ёсондоо ханшаа шинээр тогтоож байгаа хэрэг юм.
Одоогийн гэрээгээр бол тэрбээр 2015-2016 оны улиралд багаасаа 21.6 сая ам.долларын цалин авах ёстой юм.
Эх сурвалж: www.mminfo.mn