Жүжигчин Женнифер Энистоны үй олон шүтэн бишрэгчид түүний төлөө ихэд санаа зовж, гэр бүлийн аз жаргал гэдгийг амсаасай билээ хэмээн хүсдэг. Мөн түүнийг хурдхан шиг ээж болоосой хэмээн залбирдаг. Гэвч тэдний хүсэл мөрөөдөл ойрын үед биелэхгүй бололтой.
Хэдхэн сарын дараа болохоор төлөвлөгдөж байсан хуримын ёслолоо тэрбээр цуцлажээ. Хуримын ёслолоо цуцлаад зогсохгүй Женнифер бүсгүй хайртай залуу Жастин Теругаасаа сүйгээ цуцласан байна.
Ийм шийдвэр гаргах болсон нь өрсөлдөгч эмэгтэйтэй нь холбоотой гэнэ. Жастин нэг бус удаа Женниферыг өөрийн өмнөх хайрттайгаа харьцуулсан аж. Энэ нь жүжигчин бүсгүйд ядаргаатай санагдсан тул тэрбээр огцом шийдвэр гаргахаар шийджээ.
эх сурвалж: everyday.mn