Энэтхэг улсын мэс засалчид 15 настай Кавита Кумари гэх охины ходоодноос 1,5 метр үс гарган авсан байна. Мэс заслын өмнө охин ус ч ууж чадахгүй байсан аж. Өнгөрсөн жилээс эхлэн охин үсээ идэж эхэлсэн гэж мэдээлсэн ба хэвийн хоол хүнс бага иддэг болжээ. Иддэг байсан бүгдийг нь бөөлжөөд гаргачихдаг байсан байна. Түүний гэдэс гэнэт өвдөж эхэлсэн ба хэд хэдэн эмч нар үзээд түүнд өвчин намдаах мансууруулах эм өгсөн ч нэмэр болоогүй аж. Ингээд түүнийг Уттар Прадеш гэх том эмнэлэгт эцэг эх нь хүргэж иржээ. Эмнэлгийн эмч нар түүнийг үзээд ходоодонд бөөн юм байгааг олж илрүүсэн байна. Эмч нар түүний гэдэснээс үүнийг гарган авахад хэцүү гэж үзэж байсан олон цагийн маш хүнд мэс ажилбарын дараа түүний гэдэснээс энэхүү бөөн үсийг гарган авч чаджээ. Одоо охины биеийн байдал хэвийн байдалдаа орсон байна.
Б.Нарангэрэл