Хайр сэтгэлийн харилцаагаа эхэлсний дараа гарч болох зарим нэг жижиг хүндрэлүүдийг даван туулах товч зөвлөгөө
№1 Урам хугарах үед
Голчлон гардаг гомдол “Би чиний хувьд нэг их чухал биш нэгэн болжээ.”
Үүний цаад учир нь: Бид хайрын харилцаа дөнгөж эхэлж байх үед бие биедээ илүү анхаарал, халамж тавидаг байсан бол явцдаа бид өөрөө өөртөө арай илүү анхаарал тавьж эхэлдэг ба энэ нь бидний хайртай хүмүүсийн маань урамыг хугалдаг байна.
Гарах арга зам:
1. Бодоод үз. Хэзээ хамгийн сүүлд бид бие биенээ хайралсанаа(жнь. Хүүхэд төрсөнөөс хойш г.м)? Тэр үед мэдэрч байсан тэр мэдрэмжээ сайтар сана.
2. Өөрийн хайртай хүндээ тэр нэг их анхаарал хандуулдаггүй өөрийн биелэгдээгүй хүслээ хэл.
3. Өөрийн хайртай хүнийхээ нууц хүслийг мэддэг үү? тэгвэл тэрийг нь биелүүлэхийг хичээ түүнд чамд тэр хэр их чухал нэгэн болохийг харуул.
№2 Уйдах үед
Голчлон гардаг гомдол “Бидний харилцаа нэг л уйтгартай болчлоо”
Үүний цаад учир нь: Бие биенээ өөрийн болгох гэсэн их хүч хөдөлмөрийн дараа харилцаа харилцан бие биедээ итгэсэн сэтгэл болж хувирдаг. Энэ нь хэвийн гэхдээ жаахан уйтгартай юм шиг санагдана.
Гарах арга зам:
1. Бодоод үз. Харилцаа эхлэх үед чамаас чиний хайртай хүн хамгийн их татдаг байсан зүйл байна уу? Түүний инээмсэглэл одоо болтол байна уу?
2. Бие биедээ хайрын захиа бичиж эхэл. Тэгвэл тэр чинь чамд хичнээн хайртай хэвээр байгааг мэдрэх болно
3. Илэн далангуй байдал тус болдог. Өөрийн хайртай хүндээ “Хайрлуулж байна” гэдгээ мэдэрхийн тулд чамд юу хэрэгтэй болхоо хэл.
№3 Тогтмол хэрэлдээд байх үед
Голчлон гардаг гомдол “Яагаад хоёуулаа бүх жижиг зүйл болгон дээр хэрэлдэх ёстой юм бэ?”
Үүний цаад учир нь: Харилцаа эхлээд хэсэг хугацаа өнгөрсөний дараа бид өөрсөдийн өчүүхэн ч гэсэн санал зөрөлдөх асуудал бүр дээр “бид хоорондоо үнэхээр тохирохгүй юм болов уу?” гэдэг айдас төрж эхэлдэг.
Гарах арга зам:
1. Бодоод үз. Эхний үед бага зэрэг хэрүүл маш амархан алга болдог байсныг. Инээх? Үнсэх? Энэ одоо ч гэсэн үйлчлэх болно
2. Бие биедээ хамгийн их хэрүүл болоод байгаа гурав гурван зүйлээ дурьдаад хэлэлц
3. Хожим гарч болох чи ямар ч байсан ялагдах хэрүүл болох сэдэвийг урьдчилан бодож харилцан ярилц. Ингэвэл дараа арай болгоомжтой гомдолж байх болно
№4 Өөрийгөө золиосолсон мэт санагдах үед
Голчлон гардаг гомдол “Би үргэлж чамайг бүх юмны эхэнд тавиад байж чадахгүй нь ээ?”
Үүний цаад учир нь: Хайр, Цаг хугацаа, Анхаарал халамжийг шинэхэн хосууд бие биедээ харамгүй зарцуулдаг. Гэвч хугацаа өнгөрхөд нь өөрийгөө хэтэрхий золиосолсон юм шиг санагддаг.
Гарах арга зам:
1. Өөрийнхөө хайртай хүнтэйгээ дуртаяа цугтаа хийж болох 5 зүйлийг бичээд хайртай хүндээ хэл.(жнь: хамт кино үзэх г.м)
2. Хайртай хүнээ бас тийм зүйлсээ хэлэхийг хүс
3. Өөрийн хайртай хүндээ өөрийн биелэгдээгүй хийхийг хүсдэг зүйлсээ хэл.(жнь: өдөр бүр хайр дүүрэн тэврэх г.м). Түүндээ ямар шаардахгүйгээр болон асуудалгүйгээр өгч болон хийж чадах зүйлсээ хэл. Тэгээд байраа соль.
№5 Ганцаараа тэмцэх үед
Голчлон гардаг гомдол “Урьд нь бид бүгдийг хамтдаа хийдэг байсан”
Үүний цаад учир нь: Нэг багаас хоёр ширхэг ганц дайчин болох үе юм.
Гарах арга зам:
1. Чиний хайртай хүн чинь чамд дуртаяа туслаж байсан үеүүдээ бод
2. Хамтдаа нэг баг болохоо мэдэрхийн тулд хайртай хүн чинь хийх ёстой зүйлсүүдийг бич.(жнь: дэлгүүр хамт явж хүнсээ цуглуулах г.м)
3. Хайртай хүнээсээ тусалхийг хүс(жнь: төрсөн өдрөө тэмдэглэх төлөвлөгөөн дээр г.м) тэгээд дараа нь түүний тусламжийг жинхэнээсээ ав.
№6 Хайрын төлөө тэмцэх үед
Голчлон гардаг гомдол “Урьд нь чи намайг үг дуугүй хайрладаг байсан”
Үүний цаад учир нь: Янз нь бид хайр сэтгэлийн янз бүрийн асуудал болгонд шинээр тэмцэх хэрэгтэй болдог байна
Гарах арга зам:
1. Өмнө чи хайрлагдаж байгаагаар мэдэрдэг байсан болон тэр хайр сэтгэлээ “хамгаалдаг ” байсан үеээ эргэн дурс
2. Хайртай хүнээ чамайг гомдоож байгаа болон тэр нь чамайг өвтгөж байсан ч училж бай
3. Яаж өөрсдийн хайр сэтгэлээ дахин бат бөх болгоход хайртай хүн чинь яаж туслаж болох талаар тодорхой бич
№7 Хувиа хичээх үед
Голчлон гардаг гомдол “Би илүү орон зай хүсэж байна”
Үүний цаад учир нь: Үргэлж хамтдаа байгаад эхэлхээр бид өөрсдийн сонирхолыг илүү тавьж эхэлдэг байна. Бид өөрсдийнхөө хайр сэтгэлд бага анхаарал хандуулж эхэлдэг
Гарах арга зам:
1. Чи хамтрагчтайгаа дуртаяа хийе гэж бодсон 5 зүйлээ бич. Хайртай хүнтэйгээ хөгжилтэй байх төлөвлөгөө хамтдаа боловсруулж хөгжилд
2. Одоо харин чи ганцаараа дуртаяа хийнэ гэсэн зүйлсээ тэмдэглэ
3. Өөрийн хамтрагчдаа өөрийнх нь хувийн цагаа төлөвлөх боломжийг олго
№8 Хүсэл ихдэх үед
Голчлон гардаг гомдол “Бид нар нэг хэвийн зүйл хүсэхгүй байна”
Үүний цаад учир нь: Хамтдаа хийх утгагүй болон сонирхолгүй зүйлс нь харилцааг чинь нурааж мэднэ гэдэг айдас
Гарах арга зам:
1. Та нарыг юу холбож байгааг ол. Гэхдээ энэ нь эхний үед байсан мөрөөдөл байх хэрэггүй
2. Хамтдаа яг одоо үед байгаа 10 хүслийнхээ жагсаалтыг бич
3. Ядаж 5 зүйл дээрээ санал нэгдэж ирээдүйгээ хамтдаа төлөвлө