Сонгодог урлагийн хоёр “алтан гургалдай”-гаа наадмын нээлтээр харахсан

9f60ab2b55468f104055b16df8f69e81greatМонголын дуурийн урлагийн алтан хоолойтнууд дэлхийг “доргиуллаа.” Дэлхийн урлагийн хаан болсон сонгодог урлагийн хамгийн том наадам болох Дэлхийн нэрт хегжмийн зохиолч П.И.Чайковскийн нэрэмжит уралдаанд МУГЖ Г.Ариунбаатар гоцлол дуулаачийн төрөлд тэргүүн байр, ГранПри шагналтанаар тодорж элгэн Монгол түмнээ баярлуулсан билээ.

Москва хотын Чайковскийн нэрэмжит концертын танхимд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинээс авахуулаад урлаг соёл, нийгэм улс төрийн томчуудийн амыг ангайлган МУГЖ Г.Ариунбаатар “Севилийн үсчин” дуурийн Фигарогийн ариг дуулж, урлагийн олимпод аваргалсан.

005Тэгвэл хэдхэн хоногийн өмнөхөн УДБЭТ-ын гоцлол дуучин, МУГЖ Э.Амартүвшин BBC-ээс хоёр жил тутамд зохион байгуулдаг дуурийн дуулаачдын Cardiff Singer of the World наадмын үзэгчдийн нэрэмжит шагналыг хүртэж нутаг нэгтнүүдээ омогшуулсан билээ.

Ийнхүү монгол төрийн баяр цэнгэл наадмын өмнөхөн дэлхийн сонгодог урлагийн алтан тайзнаа Монголын хоёр алтан хоолойтон омогшил дүүрэн нэрээ мөнхөлж чадлаа.

Энэ талаар Монгол улсын төрийн тэргүүн Ц.Элбэгдорж өөрийн фэйсбүүк хуудаснаа ийн жиргэсэн байна.

frewgt5r4

Юутай ч тулгар төрийн 2224, Их Монгол Улс байгуулагдсаны 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадмын нээлтийн үйл ажиллагааны үеэр 2 сая Монголчуудын төлөөлөл болж дэлхийн сонгодог урлагийн түүхэнд нэрээ үлдээж чадсан 2 алтан хоолойт гавьяат дуулж магадгүй юм.

CJNaet2UAAElMg4

Г.Туяа

Эх сурвалж: www.undesten.mn

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …