Эрлийз хүүхдүүд бусдаасаа ухаалаг, өндөр байдаг

3459b9828cb15cbeoriginalӨөр яс, үндэстэй юм уу арьсны өнгөтэй эцэг, эхийн дундаас мэндэлсэн хүүхдүүд чамгүй олон зүйлээр бусдаас давуу байдаг болохыг эрдэмтэд тогтоожээ. “Эрлийз хүүхдүүд үе тэнгийн бусад хүүхдүүдийг бодвол арай өндөр, ухаалаг, мэдлэг боловсролтой байдаг юм” гэж Шотландын Эдинбургийн их сургуулийн эрдэмтэд онцлов.

Эрдэмтэд дэлхийн янз бүрийн улс, орнуудад амьдран суудаг 350 мянга гаруй эрлийз хүмүүсийн мэдээлэлд дүн шинжилгээ хийгээд ийм дүгнэлтэд хүрсэн байна. Генийн онцлог байдал тухайн хүүхдэд эцэг, эхээс олгогддог учраас тэр хүүхэд өндөр биетэй, ухаалаг хүн болох магадлал өндөр гэнэ. Дээр нь эрлийз хүүхдүүд бусдыг бодвол арай өндөр боловсрол олж авдаг аж.

эх сурвалж: emegteichuud.mn

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …