Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны 2015 оны бүх нийтийн их цэвэрлэгээний нэгдсэн хуваарийн дагуу дүүргийн нутаг дэвсгэрт 2015 оны 07 дугаар сарын 04-ний өдөр бүх нийтийн их цэвэрлэгээний ажил зохион байгуулав.
Төрийн байгууллагын 250 гаруй албан хаагчид, 1-19 дүгээр хорооны сайн дурын 600-гаад иргэн, дүүргийн Хөдөлмөрийн хэлтэстэй хамтран хороодын тодорхой хөдөлмөр эрхлээгүй 260 иргэдийг түр ажлын байраар хангаж урамшуулал олгож, “Дагшин булгын андууд” ТББ-тай хамтран Зэвсэгт хүчний 150 дугаар цэргийн ангийн 120 цэргийн албан хаагч, дүүргийн нутаг дэвсгэрт үйлчилгээ эрхэлдэг 1100 гаруй байгууллага, аж ахуйн нэгжийн 2500 гаруй хүн, 72 Сууц өмчлөгчдийн холбоодын 100 ажилтан, “Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээ” ХХК, “Найши трейд” ХХК-ийн 95 ачигч, жолооч болон 80 зам талбайн үйлчлэгч нар оролцож нийт 4005 хүн цэвэрлэгээний ажилд хамрагдан 868,000м2 нийтийн эзэмшлийн гудамж, талбайг хамруулан цэвэрлэлээ. “Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээ” ХХК, “Найши трейд” ХХК-хог тээвэрлэгч 2 байгууллагын 34 машинаар хог тээвэрлэлт хийгдэж нийт 565.0тн хог хаягдлыг 84 рейс хийн ачиж тээвэрлэн төвлөрсөн хогийн цэгт хүргүүллээ.