Маш их мөнгө олдог гуйлгачин хүмүүс

Гуйлга гуйх нь хамгийн аргаа барсан арга гэдгийг хүн бүхэн л мэднэ. Бид өдөр бүр л хоол, мөнгө гуйж байгаа хүмүүстэй таардаг, хардаг бас заримдаа тэдэнд боломжоороо мөнгө цаас өгдөг. Гэхдээ зарим гуйлгачин хүмүүс олсон мөнгөө үр дүнтэй зарцуулан баяжсан байхад зарим нь хэн нэгний тусламжтайгаар өөрийн далд авъяасаа хөгжүүлэн амьдралаа өөрчилж баян болсон хүмүүс маш олон байдаг байна.

beg01
1. Дуулах авъяасаа нээж саятан болсон гуйлгачин
Тэд Уильямс хэмээн энэ залуу АНУ-ын Охио мужид гудамжинд хоног төөрүүлэн дуу дуулж гуйлга гуйж амьдардаг байжээ. Нэгэн сэтгүүлч түүний дуулах авъяасыг анзаарсан бөгөөд дуулж байгаа бичлэгийг нь youtube-д тависнаар түүний амьдрал нь өөрчлөгдөж одоо саятан болжээ.
beg02
2. Энэтхэгийн хамгийн баян гуйлгачин.
Бахарат Жан гэх залууг Энэтхэгийн хамгийн баян гуйлгачин гэж хүмүүс ярьдаг бөгөөд тэрээр Мумбай хотод гуйлга гуйдаг байна. Тэрээр гуйлга гуйж олсон мөнгөөрөө үнэтэй хороололд байр худалдаж авсан бөгөөд өөрийн гэсэн дэлгүүртэй болжээ. Тэрээр сардаа 75000 рупи олдог байна.
beg033. Гуйлгачин байсан залуу том бизнэсмен болсон бөгөөд өөрт нь тусалсан эмэгтэйд талархан 165 мянган ам доллар бэлэглэж хариу барижээ.
Хятадын Ронг Фэн гэх залуу өсвөр насандаа орон гэргүй гудамжинд гуйлга гуйж амьдарч байжээ. Шөлны гуанз ажиллуулдаг нэгэн эмэгтэй түүнд ихэд тусалсан бөгөөд түүнийг сурч боловсрох, мөрөөдлөө биелүүлэхэд нь тусалж, чиглүүлжээ. Хожим нөгөө хүү том бизнесмэн болсон бөгөөд өөрт нь тусалсан эмэгтэй ийнхүү талархалаа илэрхийлжээ.

beg04
4. Английн Симон Райт гэх энэ эр гудамжинд гуйлгаа гуйж жилдээ 50000 фунт олдог ба Фулхэм хотод 300,000 фунтийн үнэтэй байранд амьдардаг байна.

beg055. Eisha хэмээх 100 настай эмгэн гуйлга гуйж амьдардаг байсан байсан бөгөөд өнгөрсөн жил нас баржээ. Түүний үлдээсэн хөрөнгө нь 1 сая доллар илүү байсан бөгөөд үүнд нь түүний алт, мөнгөн гоёл чимэглэл, үнэтэй алтан зоос болон нэг дүүрэг 4 байртай байжээ.
beg06
6. Кори гэх энэ хүн гудамжинд амьдардаг бөгөөд машинтай хүмүүст сонин тараан өдөрт 100 доллар олдог байна.
beg077. Кришна Кумар гулга гуйж өдөрт 1500 рупи олдог ба өөрийн гэсэн байр худалдан авчээ.
beg088. Энэтхэгийн нэгэн нас барсан гуйлгачин банкинд хэд хэдэн дастай байсан бөгөөд нийтдээ 2 сая гаран рупи байжээ.
beg09
9. Ричи гуйлга гуйж амьдардаг бөгөөд сардаа 1500-3000 ам доллар олдог байна. Тэрээр олсон мөнгөө цэгцэлж байгаа нь.

эх сурвалж: medee.info

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …