Дэлгэцнээ 1987 онд гарсан “Can’t Buy Me Love” киноны од, жүжигчин Аманда Петерсон 43 насандаа амиа алдсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Цагдаагийнхан жүжигчинг Колоради мужид байрлах гэрээс нь олжээ. Үхлийн шалтгаан тодорхойгүй байгаа ч жүжигчинд хүч хэрэглэсэн ул мөр олдсон хэмээн цагдаагийн газраас мэдээлжээ. Тэрээр 1990-ээд оны үед алдаршиж, хоёр ч удаа Алтан бөмбөрцөгт нэр дэвшиж байжээ. Сүүлийн жилүүдэд ямар нэгэн уран бүтээлд тоглоогүй аж. Өнгөрсөн жил гурван удаа архи, хар тамхины эмчилгээнд хамрагдсан байна.
Жүжигчний нэгэн найзын ярьснаар “Тэрээр хэдэн жилийн өмнөөс биеэ хянаж чадахгүй, байнга бухимдаж, архинд донтох болсон” гэжээ. Амандагийн аав “TMZ” сайтад “Охин минь дэндүү харамсалтайгаар амиа алдлаа. Би баталж байна. Охин минь хар тамхи огт хэрэглэдэггүй байсан. Өнгөрсөн жил уушигны хатгаа тусч, эмнэлэгт хэвтсэн. Мөн нойрондоо муу байсан” гэж ярьжээ.
Аманда жүжигчин Дэвид Хартлитэй 1994 онд гэрлэсэн бөгөөд тэд хоёр хүүхэдтэй юм.
Эх сурвалж: Shuud.mn