“АТЛАНТ” дирижабль Оросын армийн зэвсэглэлд 2018 онд орно

11138662_517087865105432_4847749613434484105_nАгаараас хөнгөн жинтэй, агаарын бөмбөлөг болон хөдөлгүүр хосолсон, өндөр, чиглэлийн удирдлагатай учраас салхины чигээс хамааралгүй чөлөөтэй нислэг үйлддэг хөлгийг “Дирижабль” гэж нэрлэдэг. Тэгвэл оросын “Авгурь-РосаАэроСистемы” компани ОХУ-ын Батлан хамгаалах яамны захиалгаар “Атлант” нэртэй хоёр өөр хувилбар бүхий дирижаблийг 2018 оны эцсээр оросын зэвсэгт хүчинд нийлүүлэхээр ажиллаж байна. Одоогийн байдлаар зөвхөн судалгааны шатандаа яваа энэхүү төслийн туршилтын загварыг 2016 онд бүтээх ба 2018 онд туршилтын нислэг үйлдэхээр төлөвлөж байгаа юм байна.
Цэргийн зориулалтаар бүтээх “Атлант” загварын дирижаблийн техникийн үзүүлэлтийг сонирхож үзлээ. Тухайлбал “Атлант-30” дирижабль нь 16 тонн, харин “Атлант-100” дирижабль нь 60 хүртэл тонн төрөл бүрийн ачаа тээвэрлэн цагт 140 км-ийн хурдтайгаар 2000 км хүртэл зайг туулах чадвартай гэнэ. Гурван хүнтэй экипаж бүхий энэхүү дирижабль нь эгц дээш, бууж хөөрөх, урьдчилан бэлдээгүй талбай, мөн усны гадаргуу дээр буулт хийхээс гадна цаг уурын бүхий л нөхцөлд нислэг үйлдэх юм.
Ийм төрлийн дирижаблийг агаарын довтолгооноос хамгаалах пуужин, радар байрлуулах, агаараар цэрэг, зэвсэг, сум галт хэрэгсэл тээвэрлэх, мөн агаарт командын байр хэлбэрээр ч ашиглах боломжтой болж байгаа юм. 11707857_517087868438765_1512581674701633618_n
Оросын “Авгурь-РосаАэроСистемы” компани нь 2008 онд оросын армид зориулж “Au-12” нэртэй дирижабль бүтээж, 626 км-ийн зайд туршилтын нислэг хийсэн байдаг. Энэ нислэг өмнө нь английн “GA-42” дирижаблийн тогтоосон амжилтын эвдсэн тохиолдол болсон. Гэхдээ оросуудын хувьд дирижабль бүтээх тал дээр эртний дадлага, туршлагатай улс юм. 1932 онд дөрвөн төрлийн (“СССР В-1”, “СССР В-2”, “СССР В-3”, “СССР В-4”) дирижабль бүтээн Улаан талбай дээр нисгэн ард түмэн үзүүлж байсан түүхтэй. Харин Аугаа эх орны дайны үед улаан армийн мэдэлд агаарын бөмбөлөг, дирижаблийн 6 хороо, 10 дивизтэй байжээ. Ялангуяа агаарын бөмбөлгийг агаарын довтолгооноос хамгаалах зорилгоор их хэмжээгээр ашиглаж байсан юм. Харин бүр хожим 1986 онд Чернобылийн атомын цахилгаан станцад гарсан ослын дараа дэлбэрэлтэд өртсөн 4 дүгээр блокыг битүүлэх барилгын ажилд агаарын бөмбөлөг ашиглаж байжээ.

Энхболд

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …