Хуримын ёслолын ажиллагаа ёс журмын дагуу явагдсан бөгөөд сүйт матар нь хуримын даашинз өмсөж хүргэн хослол өмссөн байсан юм. Ёслолын дараа хүргэн аюулгүй байдлаа бодон матрыг маш сайн багласан байжээ. Хуримын ёслолын үеэр сүйт хархүү нь “гэргий” матараа үнссэн бөгөөд аюулгүй байдлаа бодон эрүүн дээр нь үнсжээ. Мексикийн хотын дарга матартай гэрлэх болсон шалтгаан нь цаашид далайн гаралтай амьтны наймаа, сам хорхой, матар зэргийг барих үйл явц улам бүр нэмэгдүүлэхийн төлөө, үүний тулд олон нийтийн анхаарлыг энэ зүг рүү хандуулахын төлөө байжээ.
Б.Нарангэрэл