Наранд харлахгүй байх хамгийн энгийн арга

100_614364b818fe90ee47acdd928d47cd83Энэ зун их халуун болох талаар цаг уурынхан сэрэмжлүүлж байгаа. Нар ихтэй зун арьсаа  хэт ягаан туяанаас хэрхэн хамгаалах талаарх зөвлөгөөг бид танд хүргэж байна. Нүүр харлах, сэвхтэх, бас арьсны харшил хөдлөх гээд халуун нарнаас үүдэх сөрөг үр дагавар багагүй. Иймээс хурц нартай өдөр арьсаа хамгаалах нь зайлшгүй шаардлагатай зүйлсийн нэг.

Гэхдээ нэг зүйлийг сануулахад нарны туяаны үр нөлөө ч бас их. Нарны туяанаас гардаг D витамин үгүй бол сэтгэл гутрал нэмэгдэж, уур уцаартай болох нь бий.

Нарнаас хамгаалах бүтээгдэхүүн

  •  1-р хүчин зүйл. Цаг агаар

Нарнаас хамгаалах бүтээгдэхүүн сонгохдоо та ямар цаг агаартай үед түүнийг хэрэглэхээр төлөвлөж байгаагаа эхлээд тодорхойлох шаардлагатай.

Хэрвээ ажлын хоногуудад ихэнх цагийг албан тасалгаандаа өнгөрүүлдэг бол SPF-15 эсвэл  SPF-20-той бүтээгдэхүүн байхад л хангалттай.

Харин наран шарлагын газар очих, салхинд гарахаар шийдсэн бол дээрх хамгаалалт хангалттай бус. Ийм тохиолдолд SPF-40 эсвэл SPF-50-тай тос, зайлшгүй тохиолдолд усны хамгаалалттайг хэрэглэнэ.

Үүнээс гадна хүйтэн бүрхэг өдрүүдэд ч SPF багатай тосыг ашиглах шаардлагатай. Иймээс өдөр тутмын суурь кремэндээ 10 юм уу 20 гэсэн үзүүлэлттэй крем сонгох нь зөв гэж зөвлөх байна.

  • 2-р хүчин зүйл. Арьсны төрөл

Таны арьсны төрөл нь тухайн сонгон авсан бүтээгдэхүүн тохиромжтой эсэхийг тодорхойлох гол зүйл. Нарны хамгаалалттай тос нь нүүр болон биеийн гэсэн зориулалттай байдаг бөгөөд биеийн тосыг нүүрэнд түрхэх зохимжгүй, учир нь нүүрний арьс илүү эмзэг мэдрэмтгий байдаг гэдгийг бүү март.

Мөн нүүрний болон үсний өнгөдөө тааруулж тосоо сонго. Хэрвээ та цонхигор цагаан царайтай шаргалдуу үстэй бол SPF-30-аас доошгүйтэй тосыг сонго.Хар нүдтэй бор царайтай хар үстэй бол SPF-10-15-тай байхад болно.

Нарнаас хамгаалах гэртээ хэрэглэж болох маскууд

Нарнаас хамгаалах маскийг гарахаасаа 20-30 минутын өмнө хэрэглэх бөгөөд энэ нь маш үр дүнтэй байдаг.

  • Хуурай, энгийн арьсыг нарнаас хамгаалах маск

Нарнаас хамгаалах хамгийн энгийн арга бол өндөгний шараар нүүрэндээ маск тавих явдал юм. Маскийг бүрэн хаттал нүүрэндээ байлгаад бүлээн усаар угаана.

  •  Тослог, холимог арьсны маск

Өргөст хэмхийг нунтаглан архинд 1:10 харьцаатай хийнэ. Үүнийгээ сэрүүн газар хоёр долоо хоног хадгална. Дээрх бэлдмэлээ цэвэр усаар шингэлнэ. Ингэхдээ мөн л 1:10 харьцааг баримтлах бөгөөд бэлэн болсон уусмалаараа өдөр бүр нүүрээ арчиж хэрэглэнэ.  Өргөст хэмх нь цайруулах нөлөөтэй бөгөөд арьсанд  сэвх үүсэхээс сэргийлдгийг онцолъё.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Нялх үрчлээгээ арилгахад чинь туслах нандин аргууд

Хэдэн наснаас хойш үрчлээ үүсэхийг хэвийн гэж тооцох вэ? 30 насны босго давсны дараа ихэнхи …