Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Түмэн адуу уяачдын холбооноос мэргэжлийн сумогийн 68-дахь их аварга Асашёорюү Д.Дагвадоржид хурдан удмын адуу бэлэглэлээ. Энэхүү үйл ажиллагаа өчигдөр 18:00 цагт хүй 7 худагт МУ-ын Манлай уяач С.Төмөр-Очирын гал уяан дээр болсон байна.
Тодруулбал, өнгөрөгч хавар тус сум гал түймэрт автаж их хэмжээний хохирол учирсан бөгөөд их аварга сумын ард иргэдэд сэтгэлийн дэм хайрлаж 10 сая төгрөг хандив өргөж байжээ. Иймээс сэтгэлийн хариу бэлэг болгож Түмэнцогтийнхон түүнд хурдан удмын адуу бэлэглэж байгаа нь энэ ажээ.