Монголын үндэсний бөхийн холбооны Д.Данзан тэргүүтэй хүмүүс өнөөдөр хэвлэлийн хурал хийж Г.Өсөхбаяр аварга зүүний магнайд гаргах ёстой гэж мэдэгдлээ.
Энэ үеэрээ өчигдөр сэтгүүлчдэд хандаж “Би зүүнд гарна” гэсэн А.Сүхбат аваргын тухай ярьсан юм. Д.Данзан хэлэхдээ А.Сүхбат гэдэг хүн “Цензургүй яриа” нэвтрүүлгээр 6 худал зүйл ярьсаныг баталжээ.
А.Сүхбат нь
1. Бөхийн холбоо түүнийг хэзээ ч дарамталж байгаагүй. Х.Баянмөнх аварга бөхийн холбоонд баярлаж явдаг болохоос бидэнтэй дайсан байгаагүй
2. Агваансамдан гэдэг хүн хэзээ ч наадамд 4 даваагүй
3. 2002 онд А.Сүхбат допингийн шинжилгээ өгөөгүй зугтсан
4. 2001 онд 10 давж түрүүлэхэд нь хууль гараагүй байсан учраас А.Сүхбатад цолыг нь нэмээгүй
5. Нас барсан П.Сүхбатын ясыг өндөлзүүлсэн гэнэ. 90 оны дүрмээр П.Сүхбатад үзүүрлэхэд нь цол өгөөгүй. Учир нь дүрмээ яс баримталсан гэнэ. Харин Д.Мөнх-Эрдэнэ арслан 3 үзүүрлэхэд нь ард түмний дарамтад орж, дүрмээ өөрчилж Арслан цол олгож. Харин 1999 онд дүрмээ дахиад өөрчилж 3 үзүүрлэсэн Б.Гантогтох Арслан болох эрхгүй болсон гэнэ.
6. А.Сүхбат Ерөнхийлөгчийн зарлигыг өөртөө ашигтайгаар тайлбарласан гэнэ.
Ийнхүү А.Сүхбат аваргын хувьд зүүнд гарах магадлалгүй болсон байна. Учир нь асуудлыг эцэслэн шийдвэрлэх ёстой байгууллага нь шийдвэрээ нэгэнт гаргажээ. МҮБХ-д ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Өөрсдөө эрэмбээ мэд” хэлсэн гэнэ.
Одоо Дархан аварга А.Сүхбатад хүсэн мөрөөдсөн зүүн жигүүрээ магнайлах хоёр л боломж үлдэв.
1. Энэ жилийн наадмаар Г.Өсөхбаяр аваргаас илүү олон давах. Г.Өсөхбаяр аваргыг унах хүртэл нь даван, дараа нь Зүүн талдаа гарах
2. Ноднингийн наадам шиг хэрүүл хийж байж зүүндээ гарах
Мөн Д.Данзан наадмын талаар “Би саяхан цэнгэлдэхэд очиж хиймэл зүлгэн дээр нэлээн өндөрөөс унаж үзсэн. Гэмтээгүй. Ямар нэгэн асуудал байхгүй” гэсэн байна.