Хүчит бөхийн хоёрын даваа үргэлжилж байна

05c7e76dd95c78b1bigХүчит бөхийн барилдааны хоёр даваа эхлээд бөхчүүд барилдсаар байна. Хоёрын давааны зүүн талын тэргүүн магнайг дархан аварга Г.Өсөхбаяр, баруун талын тэргүүн магнайг улсын аварга О.Балжинням тэргүүлэн барилдаж байна. Хоёрын даваанд дархан аварга Г.Өсөхбаяр залуу бөх Билэгжаргалтай, аварга О.Балжиннямтай Хантайшир дэвжээний залуу бөх Гаждамба, улсын аварга С.Мөнхбаттай, Увс нуур дэмжээний бөх Тамир, улсын аварга Г.Эрхэмбаяртай Увс нуур дэвжээний бөх Жамъяансүрэн, улсын арслан Д.Ганхуягтай Сүлд спорт дэмжээний бө, сумын заан Төмөрхүлэг, улсын арслан Х.Мөнхбаатартай Дундговь аймгийн сумын заан Амарбаяр, улсын арслан Б.Ганбаттай Алдар спорт хорооны бөх Амарсанаа, улсын арслан Н.Батсуурьтай Булганхангай дэвжээний бөх, сумын заан Батдорж нар оноолт таарчээ.

Л.ХАЛИУ

Эх сурвалж: news.mn

Санал болгох мэдээ

Пара пауэрлифтингийн ДАШТ-д Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ, ОУХМ Д.Жигмэд нар өрсөлдөнө

Египет улсын Каир хотод пара пауэрлифтингийн залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын …