Ховд аймгийн Чандмань сумын харьяат, улсын начин Нямаагийн Батзаяа Тулгар төрийн 2224, Их Монгол Улс байгуулагдсаны 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, үндэсний их баяр наадамд 6 давж Монгол Улсын харцага цолны болзол хангалаа.
Тэрбээр энэ жилийн наадмын таавар эвдэж, уран сайхан барилдаан гарган үзэгч түмнээ суудал дээр нь өндөлзүүллээ.
Дөрвийн даваанд улсын начин Ж.Чулуунбатыг, тавын даваанд улсын дархан аварга Г.Өсөхбаярыг өвдөг шороодуулан Монгол улсын начин цолоо баталсан юм.
Зургаагийн даваанд түрүү жилийн түрүү бөх Н.Батсуурийг давсан бол долоогийн даваанд улсын арслан П.Бүрэнтөгсөд өвдөг шороодон ийнхүү Монгол Улсын харцага цолны болзол хангалаа.
Том цолтнуулыг давж, цолоо батлан харуулж, ахиулан төрийн наадмын дэвжээнд үзэгч, наадамчин түмнээ өндөлзүүлсэн сайхан барилдаан гаргасан Ховд аймгийн Чандмань сумын харьяат, Улсын шинэхэн харцага Н.Батзаяадаа баяр хүргэе.
Эх сурвалж: ugluu.mn