Э.Оюунболдод “Тоёота Ланд-200” автомашин гардуулан өглөө

hu2256089720201507130311Үндэсний их баяр наадмын албан ёсны түншээр 2 дахь жилдээ ажиллаж буй Тоёота корпораци Үндэсний бөхийн барилдаанд түрүүлсэн бөхөд Тоёота корпорацийн 2015 оны шинэ загвар Тоёота Ланд Крузер-200 автомашиныг гардуулах ёслолын ажиллагаа Их эзэн Чингис хааны талбайд боллоо.
Ёслолын ажиллагаанд Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх,  Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дэд дарга, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Хорооны нарийн бичгийн дарга, НЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун, Тоёота корпорацийн Зүүн хойд Азийн асуудал хариуцсан удирдлагууд болон Монгол дахь төлөөлөгчийн газрын төлөөлөл оролцлоо.
p19q2l68e110na1g7h13ljhsq27h6Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн Үндэсний их баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд 9 давж түрүүлсэн Хэнтий аймгийн харъяат Хангарьд Спорт клуб, Их засаг их сургуулийн тамирчин Э.Оюунболдод Тоёота корпорацийн 2015 оны шинэ загвар Тоёота Ланд Крузер-200 автомашиныг бэлэглэлээ.
Энэ үеэр Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх “Энэ жилийн баяр наадам сайхан боллоо. Ард түмний маань сэтгэгдэл ч сайхан байгаад баяртай байна. Нийслэлтэй хамтран ажилладаг Тоёота корпораци Үндэсний бөхийн барилдаанд түрүүлсэн бөхөд өөрийн шинэ загварын автомашиныг бэлэглэж байгаад нийт ард түмнийхээ нэрийн өмнөөс  талархаж байгаагаа илэрхийлье. Энэ нь манай тамирчдад урам зориг өгсөн үйл явдал болж байна. Э.Оюунболдынхоо гэр бүл, найз нөхөд, нутгийн зон олонд баяр хүргэж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе. Аварга болоорой” хэмээлээ.
Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга “1963 оны Үндэсний их баяр наадмаар Монгол Улсын Даяар Дуурсагдах Дархан аварга Ж.Мөнхбат 22 насандаа түрүүлж олон түмнээ баясгаж байжээ. Харин 53 жилийн дараа Э.Оюунболд маань энэ түүхэн амжилтыг давтаж түрүүллээ. Энэ нь энэ жилийн Үндэсний их баяр наадмын онцлог үйл явдал болж байна. Шинэ Арсланд маань хурдтай, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан шинэ загварын хүлэг бэлэглэж буй Тоёота корпорацийн хамт олонд талархал илэрхийлье” гэлээ.
p19q2l68e11nh7i851hbk1sl711sm9Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дэд дарга, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Тоёота корпораци замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад онцгой анхаарч ажилладаг. Нийслэлд 50 орчим мянган иргэн Приус маркийн автомашин хэрэглэж байна. Энэ нь иргэд маань өөрсдөө хотынхоо ногоон хөгжлийн төлөө, агаарын бохирдлын эсрэг зөв сонголт хийж байна гэж би ойлгож байна.  Тиймээс Хотын захиргааны зүгээс бүс нутагтаа ногоон хөгжлийн жишиг хот болохоор зорьж, иргэдтэйгээ нэгдэж байгаа. Үүний тулд  шат дараатай олон ажлууд хийхээр төлөвлөж байна.  Монгол Улсын Арслан Э.Оюунболд маань ч гэсэн энэ санаачилгад нэгдэнэ гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.
p19q2l68e11sr21pro7prnni1ov21Тоёота Ланд Крузер-200 автомашиныг гардах үеэр Монгол Улсын Арслан Э.Оюунболд “Маш их баяртай байна. Ард түмнийхээ итгэлийг дааж улам -хичээж барилдана” хэмээн сэтгэгдлээ илэрхийллээ. Энэ үеэр Тоёота корпорацийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дарга Цүёши Авайг Нийслэлийн Тэргүүний ажилтан цол тэмдгээр шагналаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
p19q2l68e11oum1irk1anp17a71qdr2 p19q2l68e11iqr1lmfgf33sgmiba p19q2l68e1m4kkc6knhp8n1jo33 p19q2l68e1od61qbc28ipdq118l8

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаярын “Хайрыг хайрла” уянгын драмын жүжгээр …