11 настай охиныг өвөө, эмээгийнх нь хамтаар буудаж хөнөөжээ

32_649f4ffb914353109f2547f8ff5dd30e32fcbe22Төв аймгийн Зуунмод хотод энэ сарын 11-12 –нд шилжих шөнө онц ноцтой хүн амины хэрэг гарчээ. Албаны эх сурвалжаас авсан мэдээллээр 11 настай охиныг өвөө, эмээгийнх нь хамт буудаж амь насыг нь хөнөөсөн аж.

Гэмт этгээд хэргийн газраас зугтааж, Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт айлд байхад нь цагдаагийнхан шуурхай илрүүлж баривчилсан байна. Онц ноцтой хэрэг гарсан дуудлагын дагуу Төв аймгийн цагдаагийн хэлтэс, УМБГ-ын Онц ноцтой гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн албан хаагчид ажиллаж хэргийг нэг хоногийн дотор илрүүлжээ.

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтан Ё.Лхагвасүрэнгээс тодруулахад “Гэмт этгээдийг саатуулан хэргийг шалгаж байна. Энэ талаар болон баяр наадмын өдрүүдэд гарсан хэргийн талаар өнөөдөр 14:00 цагт мэдээлэл хийнэ” гэлээ.
Эх сурвалж:

Санал болгох мэдээ

ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, хурандаа Б.Баатархүү: 14 настай хүүгийн машин хулгайлсан хэргийг шалгаж байна

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү ийн мэдээлэв. Тэрээр “Тухайн хүүхэд яагаад автомашин хулгайлах …