Ноён уулаа аврахын төлөө өлсгөлөн зарлаж байсан Мандал сумын иргэн, “Ноён уулаа аваръя” хөдөлгөөний тэргүүн, 67 настай Цэрэннадмидыг энэ 7 сарын 9-ний шөнө гэрт нь хутгалсан хэрэг гарсан байна. Эх сурвалжийн хэлж буйгаар гар утас холбоо барих хэрэгслийг нь авч гаднаас нь түгжээд, нохойг нь сул тавиад явсан байна.
2 өдөр эмнэлгийн тусламж авч чадалгүй гэртээ хэвтэж байхад нь охин нь хотоос очиж мэдсэн байна. Одоо биеийн байдал нь их хүнд Мандал сумын эмнэлэгт байгаа аж.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл
