Таны яг одоо хийж буй эрүүл мэндэд хортой 6 зуршил

Та өөрөө ч мэдэлгүй эдгээр эрүүл мэндэд хортой зуршлуудыг хийсээр байдаг.

1. Та нүүрэндээ хүрч байна

Close up of studentÍs face in class

АНУ-ын Эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн судалгаагаар хүн нэг цагт дунджаар 4 удаа нүүрэндээ хүрдэг байна. Энэ нь юунд муу гэж? Таны ширээн дэх 1см2 талбай дахь бактерийн тоо жорлонгийн суултуурнаас  бараг 100 дахин олон байдгийг Аризона Их Сургуулийн судлаачид тогтоожээ. Нүүрээ жорлонгийн суултууранд нааснаас илүү бохир байна гээд төсөөл дөө.

2. Сандалдаа хадагдсан байна

sitting-too-long-bad-for-healthОлон эрдэмтэд удаан суух нь эрүүл мэндэд хортой байдгийг анхааруулдаг. Удаан сууснаар хэт таргалалт, зүрхний өвчин, чихрийн шижин, цус харвалт гэх мэт үхэх эрсдлийг эрс нэмэгдүүлдэг. 30-60 минут тутамд босч хэдэн минут зогсож байгаарай.

3. Компьютерийнхээ урд юм идэж байна

Multitasking Female Professional

Английн Ливерпүүл Их Сургуулийн эрдэмтэд компьютерийнхээ урд юм иддэг хүмүүс нь илүү таргалдаг болохыг судалж тогтоожээ.

4. Нүдээ нухаж байна

rub-eyes-1Нүдээ байнга нухах нь нүдний эвэрлэг бүрхэвчийг нимгэлж, гэмтээж харааны шил, линз зүүгээд ч нэмэргүй байдаг кератосонус буюу нэгэн төрлийн хараа мууддаг өвчний шалтгаан болдог талаар опталмологийн профессор Кейт Валтер анхааруулжээ.

5. Ажлын ширээ замбараагүй байна

Businesswoman on telephone surrounded by paperwork,

Миннесота Их Сургуулийн судлаачид замбараагүй болон цэвэрхэн ажлын ширээн дээр хүмүүсийг 10 минут ажиллуулж туршилт явуулжээ. Тэгээд тэднийг алим эсвэл шоколад захиалахыг санал болгосон байна. Цэгцтэй ширээнд суусан хүмүүсийн 75 хувь нь алим, замбараагүй ширээнд суусан хүмүүсийн 80 хувь нь шоколад захиалжээ. Цэвэрхэн ажлын орчинтой хүмүүс зөв шийдвэр гаргадаг болохыг тэд тогтоожээ. Мөн тэд илүү сэргэг, стресс багатай байдаг байна.

6. Шээсээ барьж байна

phoca_thumb_m_foto 2_dsc_0989 1Байгалийн хуулийг зөрчсөн болгон буруутаж байдаг. Шээсээ барих нь нэгэн төрлийн байгалийн хууль зөрчиж байгаа хэрэг юм. Түр барих нь тийм ч аюултай биш. Харин удаан шээсээ барьснаар  мэдрэлийн систем алдагдах, шээс шахах булчингийн чадавхи буурах, шээсний зам үрэвсэх, их хэмжээний бактери хуралдах, давсагны үрэвсэл үүсгэх зэрэг маш олон муу талтай байдаг.

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …