Хөргөгч таны гоо сайханд ач тустай

7qquvmfvpda6ahs5aagop8eg60Бид хоол хүнсийг шинэхэн хэвээр нь удаан хадгалахын тулд хөргөгчинд хийдэг. Харин бидний байнга хэрэглэдэг гоо сайхны бүтээгдэхүүнүүд бас ижил зорилгоор хөргөгчинд байх ёстой гэдгийг та мэдэх үү? Тийм бол дараах жагсаалтыг хараад хөргөгчиндөө юу нэмж хийхээ дахин бодоод үзээрэй.

Нүдний харандаа

Нүдний харандаагаар илүү нарийн, тод зурахыг хүсч байвал хэрэглэхийн өмнө 20 минут хөлдөөгчиндөө хийгээрэй. Ингэснээр харандаа илүү хурц, нарийн болж хугарах, илүү зураас гаргах асуудал гарахгүй.

Зовхины тос

Зовхины тосыг хөргөгчинд хадгалснаар үр нөлөөллийг нь илүү нэмэгдүүлж өгдөг байна. Тос нь хөрснөөр зовхиндоо түрхэхэд жин тавих үүрэг давхар гүйцэтгэж, хавагнасан байдлыг бууруулна. Гоо сайхны бүтээгдэхүүнүүд хөрсөн үед агшиж, халсан үедээ тэлдэг гэдгийг санаарай.

Үнэртэй ус

Ихэнх хүмүүс үнэртэй усаа угаалгын өрөөндөө хадгалдаг бөгөөд ингэснээр халуун уур, чийг зэрэгтэй шууд хүрэлцэж байдаг. Чийг, халаалт, гэрэл зэрэг нь үнэртэй усанд тохирохгүй зүйлс юм. Хэрэв хөргөгчиндөө байлгавал анхилуун үнэрийг нь илүү удаан хадгалах болно.

Витамин С агуулсан бүх бүтээгдэхүүн

Витамин С нь өнгөө алдсан арьсыг гялалзуулж, уян хатан байдлыг хангаж, арьсыг стресс үүсгэгч хүчин зүйлсүүдээс хамгаалж байдаг. Тиймээс С витамин агуулсан сэрум зэргийг чанараа алдах, хүчилтөрөлгтэй болохоос сэргийлж хөргөгчинд хадгалах хэрэгтэй.

Хумсны будаг

Өтгөн, урсамтгай хумсны будаг халуун агаарт шинж чанар нь өөрчлөгдөх аюултай байдаг. Дуртай хумсны будгаа хөргөгчинд хадгалснаар шинэхэн хэвээр нь удаан байлгахаас гадна хумсан дээр удаан тогтоход тусална.

Чийгшүүлэгч

Арьсны улайлттай хүн бүр чийгшүүлэгчээ байнга хөлдөөгчинд байлгах хэрэгтэй. Ингэснээр чийгшүүлэгч түрхсэн даруйд арьс тайвширч, улайлт нь буурна.

Тонер

Ялангуяа зуны цагт тонерийг хөргөгчинд хадгалснаар сэрүүн сэргээш болно. Мөн нүхжилтийн агшааж, нүүрний будгийг сэргээж өгнө.

Нүүрний маск

Маскны нөлөөг нэмэгдүүлэхийн тулд хэрэглэхээс цагийн өмнө хөргөгчинд байлгах хэрэгтэй.

Уруулын будаг

Халуун агаар уруулын будгийг хайлж, хугарахад хүргэдэг. Хамгийн дуртай, үнэтэй уруулын будгаа хөргөгчиндөө хадгалаарай.

эх сурвалж: everyday.mn

Санал болгох мэдээ

Нялх үрчлээгээ арилгахад чинь туслах нандин аргууд

Хэдэн наснаас хойш үрчлээ үүсэхийг хэвийн гэж тооцох вэ? 30 насны босго давсны дараа ихэнхи …