Арлын орны үндэсний бөх болох мэргэжлийн сүмогийн долдугаар сарын Нагоя башё үргэлжилж байна. Тус тэмцээн өчигдөр ихэнх талдаа орлоо.
Тэмцээний найм дахь өдрийн дараах байдлаар дээд зиндаанд сумогийн 69, 71 дэх ёкозүна болох Хакүхо М.Даваажаргал, Какүрюү М.Ананд нар нэг ч унаагүй тэргүүлж эхэллээ.
Тэдний араас озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, сэкивакэ Точиоозан, Кагамио Д.Нанжид нарын гурван бөх 7 даваа, 1 унаатай удаалж байна.
Манай бөхчүүд:
Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 8-0
Ёкозүна Какарюү М.Ананд 8-0
Озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 7-1
Сэкиваки Ичиножёо А.Ичинноров 3-5
Маэгашира 6 Кёкүшюхо Т.Эрдэнэбаатар 3-5
Маэгашира 7 Тамаваши Б.Мөнх-Оргил 3-5
Маэгашира 11 Токитэнкү Хүчитбаатар 3-5
Маэгашира 11 Кёкүтэнхо Н.Цэвэгням 2-6
Маэгашира 14 Кагамио Б.Нанжид 7-1
Маэгашира 15 Сейро А.Өнөболд 4-4
Маэгашира 16 Таканоива А.Баасандорж 3-5 гэсэн даваа унаатай явна.
эх сурвалж: gereg.mn