Дэлхийн хэмжээнд улсынхаа нэр хүндийг гаргасан залууст хүндэтгэл үзүүллээ

SAM_4179319962332201507210123Дэлхийн оюутны спортын “Универсиад” XXVIII дугаар их наадамд амжилттай оролцож буудлагын төрөлд алт, мөнгө, хүрэл медалийн эзэн болсон   Э.Бадамгарав, Э.Даваахүү болон П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын тэмцээнээс эрэгтэй гоцлол дууны төрөлд Тэргүүн байр, Алтан медаль, Гранпри хүртсэн МУГЖ Г.Ариунбаатар нарт “Эх нутгийн иргэд ТББ”-ын тэргүүн, Улсын их хурлын Дэд дарга М.Энхболд, “Төв аймгийн нутгийн залуучуудын холбоо”-ны тэргүүн Г.Сурмаа нар удирдах зөвлөлийн гишүүн эрхмүүдийн хамт хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Сэтгэл зүй, тэвчээр хатуужилтай байж, урлаг спортын өндөр амжилт гаргасан залуусаар бахархаж байгаагаа  “Эх нутгийн иргэд ТББ”-ын тэргүүн, Улсын их хурлын Дэд дарга М.Энхболд онцолж,  гаргасан амжилтаа бататгахын зэрэгцээ ахиулж байхын ерөөлийг дэвшүүлсэн.

SAM_4143772574421201507210123Хүндэтгэлийн үеэр  МУГЖ Г.Ариунбаатар: “Сүүлийн  жил орчим бэлтгэл хийсэн.  Тэмцээний үеэр сэтгэл зүйгээ бэлдэж тайван байхын тулд Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин хөгжмийн зохиолч Н.Жанцанноров багшийнхаа аязуудыг сонсож тайвширч байлаа. Мөн тэмцээнд явахаас өмнө  багш маань “Финалд шалгарсан өдрөө энүүгээр хоолонд ороорой” гээд  мөнгө өгөхөд  хошуугаа унжуулсан хэрнээ  асар их үүрэг хариуцлага оногдож байгааг  ухамсарлаж, чадлынхаа хэрээр хичээсэн.  Маш олон хүн дэмжиж байсан болохоор их урамшиж тэр хэмжээгээр хичээдэг  юм билээ.

Энэ зэрэгтэй явахад, намайг хэн ч биш байхад, хүмүүс дуурийн урлагийг ойлгодоггүй, тоодоггүй байсан үед дэмжиж, урам зориг өгч амжилтад хүргэсэнд,   надад өнөөдөр хүндэтгэл үзүүлж, байнга дэмждэгт  “Эх нутгийн иргэд ТББ”-ын тэргүүн, Улсын их хурлын Дэд дарга М.Энхболдод талархаж байна” гэдгээ илэрхийлсэн юм.

SAM_417828410857201507210123Олон улсын хэмжээний мастер Э.Даваахүү, спортын мастер  Э.Бадамгарав нар төрсөн ах дүүс бөгөөд тэд Төв аймгийн Эрдэнэ сумын  харъяат.  Тэдний хувьд олон улсад  эх орныхоо нэрийг гаргаж байсан туршлагатай тамирчид.  Олон улсын тэмцээнүүдэд эх орноо төлөөлөн оролцоход  санхүүгээс эхлээд асуудал их байдаг ч  их спортын төлөө  зүтгэж байгаагаа тэд хэлж байсан. Тэднийг  ийнхүү амжилт гаргаж, өдий зэрэгтэй явахад гэр бүлийнхэн болон нутгийнхны дэмжлэг их байсан.  Түүнчлэн  УИХ-ын дэд дарга М.Энхболд нутаг орныхоо залуучуудыг тэмцээнд явахад нь дэмждэг,  эргээд ирэхэд нь бахархаж уулзаж хөөрдөгт  баярлаж  байна гэдгийг хэлж байлаа.

SAM_4163354454570201507210123 SAM_4166883238108201507210123 SAM_4169121299227201507210123 SAM_4172349827712201507210123

Эх сурвалж: www.ontslokh.mn

Санал болгох мэдээ

Монголын пара сэлэмчид “Парис-2024” паралимпын эрхийн төлөө өрсөлдөнө

Тайланд улсад туялзуур сэлэмний “Парис-2024” зуны паралимпын эрх олгох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр …