Жоохон хүүхдүүдийн хэлсэн аймшигтай үгс

s23652652Хүүхэд өөрөө гэнэн цайлган болоод ч тэр юм уу бодсон санасан зүйлээ шууд илэрхийлэн хэлдэг билээ. Заримдаа аав ээжүүдийгээ айлгах зүйлийг ч бас хэлдэг байна. Хүүхдүүд янз бүрийн аймшигтай зүйлсийн тухай эцэг эхдээ хэлж айлгасан жинхэнэ түүхүүдийг та нарт сонирхуулж байна.
s11533457
Манай хүү гурван нас хүрсэнээсээ хойш үргэлж л аав ээжийнх нь унтлагын өрөөнд байдаг “аймшгийн хүн”-ий тухай ярьдаг болсон. Би нэг удаа хүүгээсээ тэрийг ямархуу харагддаг тухай асуухад тэр надруу харсанаа “Тэрэнд нүүр байхгүй” гэж надад хариулахад би үнэхээр цочирдсон шүү.
s23652652
Ойр дотны ганц хүн болох миний хамгийн сайн найз Лиза өнгөрөхөд би хөл хүндтэй бас охинтойгоо амьдардаг байлаа. Охин маань тэр үед гурван настай байсан юм. Нэг удаа би охиныгоо ганцаараа инээхийг нь сонсоод “Юу хараад инээгээд байгаа юм бэ?” гэж асуутал тэр “Лиза эгч инээдтэй царай гаргаад надтай тоглож байна” гэж хэлсэн.
s76582672
Нэгэн шөнө манай хүү нөхөр бид хоёрын орон дээр цуг унтъя гэж уйлаад ороод ирлээ. Тэр үед хүү маань жоохон байсан болохоор би түүнээс “Юу болсон бэ?” гэж асуухад тэр надад “Толгойндоо том цустай нүхтэй бүдүүн эрэгтэй хүн миний өрөөний хаалгийг онгойлгох гээд  байна гэж хэлсэн.
s01564401
Манай охин нэг удаа миний гуужсан арьсаа хуулж байхыг хараад надаас “Би таныг үхэхээр таны арьсыг шилэн саванд хийж байгаад дараа нь баг хийж өмсөөд таныг үргэлж санаж байж болох уу” гэж асууж билээ.
s35849437
Нэгэн өглөө гурван настай охин маань хар дарж зүүдлээд сэрэхээр нь би түүнээс “Зүгээрээ охин минь энэ чинь зүүд” гэж хэлэхэд тэр “Үгүй ээ тийм биш Попав Майк өнгөрсөн шөнөжингөө миний хөлийн хурууг чимхсэн” гэж хэлэхэд би үнэхээр гайхсан. Яагаад гэвэл Попав Майк гэдэг нь миний аав юм. Тэрээр найман жилийн өмнө нас барсан бөгөөд манай ах болон намайг жоохон байхад үргэлж сэрээхдээ энэ аргийг ашиглан сэрээдэг байсан юм.
66183986
Миний охин нэг удаа надад “Ааваа, би танд маш их хайртай би таны толгойг огтлоод таны царайг харахыг хүссэн үедээ харж болохоор хаа явсан газраа авч явахыг хүсэж байна” гэж хэлж байсан үнэхээр аймаар шүү.
s77107414 (1)
Би хоёр настай хүүхдээ унтуулахаар хэвтүүлтэл тэр “Баяртай ааваа” гэж хэлсэн. Би “Үгүй ээ бид сайхан амраарай гэж хэлэх ёстой” гэхэд тэр над руу гунигтай харцаар хараад “Мэдэж байнаа. Гэхдээ энэ удаа БАЯРТАЙ гэж хэлмээр байна” гэсэн.
29619956Манай охин нэг удаа онгорхой шүүгээний өөдөөс эргэн тойрныг нь харж инээгээд байлаа. Би охиноосоо юу нь тийм инээдтэй байгааг асуухад “Тэр хүн” гэж хариулсан би гайхаад “Юун хүн?” гэхэд тэр шүүгээрүү заагаад “Тэр хүн хүзүүгээрээ могой оройсон” гэж хэлэхээр нь би эргээд хартал юу ч байгаагүй. Би үнэхээр их айсан яагаад гэвэл өмнө нь энэ байшинд хэн нэгэн нь өөрийгөө боомилж нас барсан байж магадгүй гэж бодсон.
s35454675
Нэг удаа би хүүгээ унтуулахаар оронд нь оруулаад сууж байтал хүү маань надад “Ааваа, орон доор мангасууд байгаа үгүйг шалгаад өгөөч” гэж асуулаа би орон доогуур нь хараад би түүнийг инээлгэх гэж өө тэр байна, өө бас тэр байна гэж тоглоод хэлтэл хүү маань над руу харсанаа “ааваа хэн нэгэн нь миний орон дээр байна” гэж шивнэн хэлсэн.
97028208
Манай бага дүүгийн төсөөллийн найзыг Рожер гэдэг байлаа. Дүү маань Рожерийн тухай ярихдаа тэр бидэнтэй цуг амар тайван амьдардаг гэж байв. Төсөөллийн найз нь манай Кофений ширээн доор амьдардаг ба Рожер эхнэр болон найман хүүхдийн хамт байдаг гэж хэлж байв. Нэг өдөр манай дүү Рожер ахиж бидэнтэй цуг байхгүй гэж хэлэхээр нь “Яагаад” гэж асуутал тэр өөрийгөө буудчихсан бас өөрийнхөө бүх гэр бүлийн гишүүдийг гэж билээ. Жоохон хүүхдийн санаанд яаж тийм орсоныг би одоо болтол гайхдаг.
99814314
Нэг шөнө би гурван настай охинтойгоо цуг унтлаа. Яагаад гэвэл нөхөр маань өнгөрсөн юм. Манай гэрт уй гашуу тохиолдсон болохоор их нам гүм байлаа гэтэл охин маань “Чи хаана байсан юм бэ би чамайг хүсэж байна. Би чамайг одоо иднэ дээ” гэж шивнэж байсан…
80673171
Манай жоохон дүү үргэлж л сахиусан тэнгэрүүдтэй ярьж байгаа юм шиг залбирч өөр өөртэйгээ ярьдаг байлаа. Нэг өдөр дүү маань “Би түүнийг алж чадахгүй. Тэр чинь миний аав шдээ!” гэж хэлэхийг ээж маань сонссон юм.
52376035
Манай хүүхэд дөрвөн настай байлаа. бид Титаник онгоцны тухай баримтат кино үзэж байтал дэлгэцэн дээр уурын зуухны өрөөний хэсэг гарав. зүүнээс баруунлуу дэлгэц нь шилжихэд хүү маань зурагтруу заагаад “Энэ буруу байна шдээ. Уурын зуух өөр газар байдаг. Би тэнд байсан” гэж хэлсэнээ жижигхэн уурын зуухны өрөөний жижиг зайг заагаад “Би хаана байгаа юм. Би одоо ч гэсэн усанд дургүй” гэж хэлж байсан.
88088495
Таван настай охин маань нэг шөнө чанга орилж хар дарж зүүдэллээ. Би очоод “Ээж нь энд байна одоо зүгээрээ” гэж хэлэхэд тэр над руу хараад орилсон хэвээрээ “Ээж? таны ард байгаа хүн юун хүн юм бэ?” гэв.
s01432888
Манай хүү нэг удаа надруу хараад хоолойгоо өөрчлөөд тал засаж байгаа юм шигээр… “Битгий санаа зовоо ээж. Би таныг хэзээ ч алахгүй” гэж хэлсэн.
эх сурвалж: horiotoi.org

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …