БҮГД НАЙРАМДАХ ЭСТОНИ УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ БҮГД НАЙРАМДАХ ЭСТОНИ УЛСЫН БЭЭЖИН ДЭХ ЭСЯ МОНГОЛ УЛС ДАХЬ БҮГД НАЙРАМДАХ ЭСТОНИ УЛСЫН ӨРГӨМЖИТ КОНСУЛЫН ГАЗАР МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛ
БҮГД НАЙРАМДАХ ЭСТОНИ УЛСЫН ТАЛЛИННЫ ИХ СУРГУУЛИЙН БАЛТИЙН КИНО УРЛАГ, МЕДИА СУРГУУЛЬД СУРАЛЦАХ
БОГИНО ХУГАЦААНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР
Бүгд найрамдах Эстони улсын Гадаад харилцааны яам, Бүгд найрамдах Эстони улсын Бээжин дэх ЭСЯ, Монгол улс дахь Бүгд найрамдах Эстони улсын Өргөмжит консулын газар болон Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл хамтран Таллинны их сургуулийн Балтийн кино урлаг, медиа сургуульд суралцах богино хугацааны тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд уг богино хугацааны сургалтад оролцох хүсэлтэй Монголын хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж буй сэтгүүлчдийг урьж байна.
Энэхүү хөтөлбөрийн санхүүжилтийг Бүгд найрамдах Эстони улсын Гадаад харилцааныяамны Хөгжлийн хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн тусламжийн сангаас санхүүжүүлэх болно.
Богино хугацааны уг сургалт нь Бүгд найрамдах Эстони улсын нийслэл Таллин болон бусад хотуудад нийт 5 хоногийн хугацаатайгаар зохион байгуулагдах бөгөөд сургалтынхүрээнд Бүгд найрамдах Эстони улсын хэвлэл мэдээллийн салбарын хөгжил, хууль эрх зүйн орчин, эдийн засгийн салбарын (хөдөө аж ахуй, эрүүл мэнд, даатгал, аялал жуулчлал, боомт, боловсрол, г.м.) өнөөгийн байдал зэрэг асуудлуудтай танилцах болно.
Уг хөтөлбөрт оролцох хүсэлтэй сэтгүүлчдийн сонгон шалгаруулалтыг Монгол улсдахь Бүгд найрамдах Эстони улсын Өргөмжит консулын газар болон Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл хамтран зохион байгуулах бөгөөд хүсэлт гаргагч нь дор дурьдсан шалгуур үзүүлэлт, бүрдүүлэх материал, хариуцахүүргийг бүрэн дүүрэн хангасан байх шаардлагатай.
Үүнд 1-рт – шалгуур үзүүлэлт:
· Монгол улсад одоо оршинсууж буй Монгол улсын иргэн байх,
· Сэтгүүл зүйн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх,
· Мэргэжлээрээ 5-аас дээшжил ажилласан байх,
· Мэргэжлээрээ одоо ажиллажбайх,
· Англихэлний бичгийн болон ярианы өндөр түвшний чадвартай байх зэрэг болно.
Үүнд 2-рт – бүрдүүлэх материал:
· Намтар (холбогдох хаяг, утас, и-мэйл оруулах), (Англи хэл дээр),
· Монгол улсын хүчинтэй гадаад паспорт,
· Дипломны хуулбар, хавсралтын хамт,
· Хөтөлбөрт оролцох өөрийн хүсэлт (Англи хэл дээр),
· Ажил олгогчийн тодорхойлолт: Хөтөлбөрт оролцохоор сонгогдсон тохиолдолд хүсэлт гаргагчийг уг сургалтад оролцуулахад татгалзахгүй, сургалтад оролцох хугацааны цалинг олгох ба ажлын байрыг хадгалах, эх орондоо буцаж ирсний дараа хийх ажлын төлөвлөгөө зэргийг тусгасан байх (Англи хэл дээр).
Үүнд 3-рт – хариуцах үүрэг:
· Сонгогдсон сэтгүүлч нь эхорондоо буцаж ирсний дараа дор дурьдсан ажлуудыг хийж гүйцэтгэх талаар зөвшөөрсөн өөрийн байгууллагын албан тоотыг ирүүлэх (Англи хэл дээр) үүнд:
Ø Хөтөлбөрийн талаар өөрийн байгууллага дээр сургалт зохион явуулах (баримтжуулан зохион байгуулагчдад илгээх),
Ø МСНЭ-ээс зохион явуулах нээлттэй уулзалтад оролцож, авсан мэдээ, мэдлэгийг мэргэжил нэгтнүүдтэйгээ хуваалцах (баримтжуулан зохион байгуулагчдад илгээх),
Ø Сургалт, танилцах аялалын тухай 3 хүртэлх нийтлэл, сурвалжлага, ярилцлага бичиж нийтлүүлэх ЭСВЭЛ 3 хүртэлх мэдээ, 20 минутын нэг нэвтрүүлгийг бэлтгэн олон нийтэд цацах (уг даалгаврыг байгууллагын үйл ажиллагааны чиглэлээс хамааран урьдчилан ярилцан тохиролцоно).
Иймд хүсэлт гаргагч нь дээр дурьдсан шалгуур үзүүлэлтийг бүрэн дүүрэн хангаж байгаа тохиолдолд өөрийн материалыг Монгол улс дахь Бүгд найрамдах Эстониулсын Өргөмжит консулын газар (estonia.hc.mongolia@gmail.com) болон Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн (CMJ@journalism.org.mn) и-мэйл хаягууд руу цахим хэлбэр (pdf.)-ээр тус тус илгээнэ үү.
Хүсэлт гаргагч нь дээр дурьдсан 3 заалтыг бүрэндүүрэн хангаагүй тохиолдолд сонгон шалгаруулах явцаас шууд хасагдах үндэслэл болохыг анхаарна уу.
Хөтөлбөрийн сонгон шалгаруулалтын явцыг дор заасан хуваарийн дагуу явуулах бөгөөд сонгон шалгарсан хүсэлт гаргагчийг ярилцлагад урьж оролцуулсны дараа эцсийн шийдвэрийггарган хариуг и-мэйлээр албан ёсоор мэдэгдэх болно. Үүнд:
2015 оны 7 дугаар сарын 20-31: Хөтөлбөрийн зарыг МСНЭ-ийн цахим хуудас болон Монголулсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлана.
2015 оны 7 дугаар сарын 31: Хүсэлт гаргагчдийн материалыг хүлээн авах эцсийн хугацаа 18:00 цаг хүртэл байна.
2015 оны 8 дугаар сарын 1-9 Хүсэлт гаргагчдийн материалтай танилцсаны дараа сонгон шалгарсан хүсэлт гаргагчдийг ярилцлагад урина.
2015 оны 8 дугаар сарын 11: Сонгон шалгарсан хүсэлт гаргагчидтай ярилцлага хийнэ
2015 оны 8 дугаар сарын 14: Сонгон шалгарсан хүсэлт гаргагчид сонгон шалгаруулалтын албан ёсны эцсийн шийдвэрийг мэдэгдэнэ.
2015 оны 9 дүгээр сар: Сонгон шалгарсан хүсэлт гаргагчидтай сургалт, танилцах аялалын бэлтгэл ажлын талаар зөвлөгөө өгөх уулзалтыг хийнэ. Шенгений визийг авах материалыг бүрдүүлэн ЭСЯ-нд өгнө.
2015 оны 10 дугаар сар: Монгол улсын сонгогдсон сэтгүүлчдийн баг Бүгд Ннайрамдах Эстони Улс руу аялана.
Холбогдох утас: 9999-8028, 9911-1851