Эротик дууны ханхүү буюу гол эзнээр тодроод буй дуучин Д.Намсрайноровын хувьд уран бүтээл арвинтай яваа хүн. Хамгийн сүүлд л гэхэд “Сарны саруултайд” хэмээх бас л эротик өнгө аястай гэж хэлж болохоор уран бүтээл хийсэн нь аль хэдийнэ “хит” болсон билээ.
Түүнийг сонсдог фэнүүд нь Д.Намсрайноровыг сайхан нүд, хөмсөг болсон залуу төдийгүй их ч эротик залуу байх гэсэн ойлголттой явдаг аж.
Тэгвэл нэгэн сонсогч дуучин залуугаас хичээнгүйлэн ингэж асуужээ. “Дуучин таныг эротик дуу дуулж байна гээд л яриад, бичээд байх юм. Үнэхээр амьдрал дээр тийм эротик хүн үү?” гэж асуусанд дуучин залуу их л ичингүйрч “Миний эротик гэж юу байх вэ дээ. Дуу, дуучин хоёр л нэгнээ олсон сайхан уран бүтээл юм шүү дээ. Одоо “Сарны саруултайд” дууныхаа хоёрдугаар ангийг хийх гэж байгаа” хэмээн сонирхуулжээ.
Эх сурвалж www.wikimon.mn