Хакүхо: Санамсаргүй гар, хөл савлахыг алийг тэр гэх вэ

44856jgicfrksf3ppg24hgnimnСумо бөхийн долоодугаар сарын барилдаан өндөрлөх дөхөж байна. Энэ башёг тэргүүлж буй ёкозүна Хакүхо Даваажаргал өчигдрийн барилдааныхаа төгсгөлд өрсөлдөгч сэкивакэ Ичиножёог “алгадсан” нь өнөөдрийн сошиал ертөнцийн гол сэдэв байв. Жиргээчид түүний энэ үйлдлийг буруутгаж, аварга нэрэндээ сэв суулгалаа хэмээн шүүмжилж буй. Тэгвэл Хакүхо өөрийн твиттер хуудсаараа дамжуулан тайлбар хийжээ. Тэрбээр “Барилдаан ноцолдоонд аль санамсаргүй гар хөл савлахыг тэр гэх вэ, ер нь хүчний тэмцэлтэй спортод санамсаргүй зүйл их, ойлголцоод л өнгөрдөг. Амьдрал дээр санамсаргүй зүйл олон, тэр тусмаа хүчний спортод. Тамирчин бид байнга ойлголцдог, хүмүүс их буруугаар дэвэргэдэг” хэмээн бичжээ.

 

 

В.Бат

Shuud.mn

Санал болгох мэдээ

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад айлчилна

Монгол Улсын Их Хурлын дарга Ням-Осорын Учрал Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Вячеслав …