Шинэ найз залуутай болсон Г.Сарангэрэл найз залуугаа элдвээр харааж, хөөжээ

143753786355af1647b1af7 (2)Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн “нялх” амраг хэмээн цоллогдсон Г.Сарангэрэл суллагдаад удаж байна. Түүнийг хэрэгт холбогдож, шоронд орсон цагаас эхлэн н.Борхүү хэмээх найз залуу нь зовлон жаргалыг нь хуваалцаж байсан. Г.Сарангэрэлийг шоронд байх хугацаанд н.Борхүү ярилцлага өгч “Г.Сарангэрэл Х.Тэмүүжинтэй холбоотой байсан ч надад хамаагүй. Г.Сарангэрэл надад нэг сонин мэдрэмжийг төрүүлдэг хүн байхгүй юу. Г.Сарангэрэл яг л надаар өвдсөн юм шиг санагддаг. Би түүний эм. Та ч гэсэн өвдвөл эм уудаг биздээ.Тэрэн шиг Г.Сарангэрэл надаар өвчилсөн. Би Г.Сарангэрэлийн эм юм шиг мэдрэмжийг төрүүлдэг” хэмээн ярьж байв.

Мөн сэтгүүлчийн “Магадгүй Г.Сарангэрэл хорихоос суллагдаад өөрөөс чинь сэтгэл нь хувирвал яах вэ гэсэн асуултад  “Тэр талаар би бодож байгаагүй юм байна. Хувирахгүй гэдэгт итгэдэг. Бид хоёр цуг байхад би Г.Сарангэрэлээс нэг юмыг аягүй их анзаарч хардаг. Г.Сарангэрэл яг л  надаар өвдчихсөн юм шиг. Намайг хажууд нь байхгүй болохоор өвчин нь хүндэрчихдэг гэмээр. Одоо бол хорих ангид надгүйгээр  үнэхээр хэцүү байгаа.  Би хажууд нь байх ёстой ч даанч болохгүй ш дээ. Надад эмзэглэдэг нэг зүйл байдаг” гэж хариулж байжээ.143753775055af15d6ef21d 143753776955af15e91993c 143753786355af1647b1af7 (2)143753788055af165886b1b

Гэвч Г.Сарангэрэл суллагдаад 2 3 сарын хугацаа өнгөрч байгаа ч шоронгоос суллагдаад найз залуу Борхүүгээсээ салж, н.Батмонгол хэмээн залуутай үерхэж эхэлсэн юм. Хамтдаа авахуулсан зургаа хайр минь, хань минь гэх тайлбартайгаар байнга нийтэлж байв. Гэвч тэрбээр өчигдөр шинэ  найз залуугаасаа салахаар шийдсэн болтой. Өөрийн фэйсбүүк хуудаснаа “Угаасаа адгийн зантай банди байсан юм байна. тэвчихгүй нь зүгээр одоо зайл, миний ертөнцөөс арил. Чамтай, чамгүй  үүр цайрахдаа л цайрна” гэж бичжээ.

Б.Алт

Эх сурвалж: mongolmedee.ml

Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …