Аймгуудын наадам, офис, эмнэлэг хэсч хулгай хийдэг бүлэглэлийг цагдаагийн газраас илрүүлж баривчилжээ. Тэдгээр этгээдүүд хүмүүсийн анхаарал суларсан үеийг овсгой гарган ашиглаж, худлаа хэлэн “Хуралд суух гэж байгаа”, “Судалгаа авах гэсэн юм” гэж ярьж байгаад албан байгууллагад нэвтрэн хоорондоо үгсэн хуйвалдаж хулгай хийдэг байв. Уг бүлэглэлд багтдаг гурван этгээдийг илрүүлжээ. Түүнээс гадна Дорнодын дулааны станц, Эрдэнэтийн ГОК-ийн ажилчдын цалинг буухаар очиж хулгай хийдэг нэг хүн байсан талаар эх сурвалж хэлэв.
Ойрд нийслэлд болон Өвөрхангайд болох томоохон даншиг наадам, Увсын түүхт ойг үзэх зорилгоор зорьж очоод монгол дээл өмсч, хулгай хийх санаа агуулсан этгээдүүд явж байхыг үгүйсгэхгүй. Тиймээс наадамчин олон өөрсдөө анхааралтай байж, хулгайчаас эд зүйлсээ хамгаалж явахыг цагдаагийн газраас анхааруулав. Тус газраас түүхт ойтой аймгуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ өгч ажиллана гэв.
Эх сурвалж www.wikimon.mn