Реппер А.Дөлгөөн гэх эршүүд бүсгүйн уран бүтээлийг сүүлийн үед залуучууд их сонирхох болсон. “Хорьж болохгүй 20 нас”, “BABY COME ON” , “Шинэ жил” зэрэг дууг нь мэдэхгүй залуу байхгүй гэхэд хилсдэхгүй.
Тэрбээр10 жил Солонгост амьдрах хугацаандаа Сөүлийн Почон дүүргийн сургуульд суралцаж, солонгос хүүхдүүдэд нэлээд дээрэлхүүлж байсан учир мөчөөгөө өгөлгүй сургуулийнхаа “атаман” болсон гэдэг.
А.Дөлгөөн өнгөрсөн өвөр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Би багадаа туранхай, эмэгтэйлэг байсан. 18 наснаасаа таргалаад эхэлсэн. Биеэ барьсан хувцас өмсөх гэхээр нэг л эвгүй. Тэгэхээр нь чөлөөтэй хувцас өмсдөг болсон. Ийм хувцас өмсөхөөр хөдөлгөөн маань хүртэл эршүүд болчихсон. Цаашдаа имижээ гоё болгож эмэгтэйлэг хувцас өмсөнө өө. Эмэгтэй хүн л юм чинь энэ тал дээр анхаарахгүй бол болохгүй шүү дээ” хэмээсэн.
Тэгвэл тэрбээр хэлсэн үгэндээ хүрч үнэхээр хувцаслалтдаа анхаарч ялдамхан бүсгүй болсон байна. Ингээд реппер А.Дөлгөөний сүүлийн үеийн гэрэл зурагнаас хүргэе.
эх сурвалж: sharsonin.mn