130 эмчийг мэргэшүүлжээ

5ba8918e29a5490fe6dd07e7d02d5db1Манай улсад  элэгний С вирусын өвчлөлийг устгах үйлчилгээ бүхий Харвони эм ирэх аравдугаар сараас эхлэн нийлүүлэгдэнэ. Энэ хүрээнд ХӨСҮТ элэгний С виурстэй иргэдийн нэгдсэн мэдээллийн санг үүсгэн, уг эмийг  гар дээрээс дамлан борлуулах, танил талаараа олж авах зэрэг  үүсэж болох зөрчлүүдийг бүрэн хариуцан ажиллах юм.

Харвони эмийг уух зааварчилгааг иргэдэд дөхөм болгох, хяналтыг сайжруулах, зөвлөмжийг нэмэгдүүлэх  үүднээс ХӨСҮТ-ээс Нийслэл,  орон нутгийн нийт 130 эмчийг мэргэшүүлэх сургалтад хамруулжээ. Уг мэргэшсэн эмч нар нь тухайн харьяа эмнэлгүүдийнхээ эмч нарт мөн холбогдох зөвлөмжийг сургалт хэлбэрээр мэдээлэх үүрэг хүлээж буй аж:

Ингэснээр иргэд Харвони эмийг уухын тулд анхан шатны тестэнд орох үеэсээ эхлэн мэргэшсэн эмч нарын зөвлөгөөг авах боломж үүсэж буй юм.

Дашрамд сануулахад, Харвони эм нь “Хүртээмж” хөтөлбөрийн хүрээнд 2030 он хүртэл манай улсад нийлүүлэгдэнэ.  Тиймээс иргэдийг уг эмийг авахаар хэт яарах, итгэмжлэгдсэн бус лаборториудад хандаж мөнгө төгрөгөө үрэх зэрэг алхам хийлгүй,  асуудалд тайван хандахыг ХӨСҮТ-ээс зөвлөж байна.

Ж.Мядагбадам

Эх сурвалж: www.TODAY.mn

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …