Монгол Улс, БНХАУ-ын Хууль зүйн яамдын зөвлөлдөх уулзалт боллоо

DSC_00133Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хууль зүйн яамдын “Ялтан шилжүүлэх болон эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх асуудлаар” анхдугаар зөвлөлдөх уулзалт 2015 оны 7дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд Бээжин хотноо болж өнгөрлөө.

Монгол Улсын Хууль зүйн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга бөгөөд Гэрээ, эрх зүй, хамтын ажиллагааны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Зоригт, БНХАУ-ын Хууль зүйн яамны Эрх зүйн туслалцаа, гадаад харилцааны газрын дэд дарга Жан Шиаомин тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо. Энэхүү зөвлөлдөх уулзалтаар “Ялтан шилжүүлэх тухай Монгол улс, БНХАУ-ын хоорондын гэрээ” болон “БНМАУ, БНХАУ-ын хооронд иргэний болон эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээ”-ний хэрэгжилтийг дүгнэж, хамтын ажиллагааны талаар санал солилцож яамдын шууд харилцааг идэвхжүүлэн цаашид улам хурдацтай болгох техникийн чанартай найман асуудлыг шийдвэрлэж протокол байгууллаа.

Монголын талын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Улсын ерөнхий прокурорын газрын Гадаад харилцаа, эрх зүйн туслалцааны хэлтсийн дарга Г.Ганзориг, Тахарын ерөнхий газрын Хуяглан хүргэх хэлтсийн дарга С.Хаш-Эрдэнэ, Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны Консулын хэлтсийн дарга Б.Энхсүх, атташе Т.Бат-Орших болон холбогдох мэргэжилтнүүд оролцлоо.

Манай төлөөлөгчдийн зүгээс тодорхой асуудлуудаар санал дэвшүүлснийг Хятадын тал нааштайгаар хүлээн авч, шийдвэрлэж ажиллахаа илэрхийллээ. Тухайлбал, “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс хоорондын гэрээ”-хүчин төгөлдөр болсонтой холбогдуулан зарим иргэдийг шилжүүлэн эх оронд нь үлдсэн хугацааны ялыг эдлүүлэх хүсэлтийг Хятадын тал судлан үзэж ойрын хугацаанд хариу өгөхөө илэрхийлэв. Зөвлөлдөх уулзалтын хүрээнд төлөөлөгчид БНХАУ-ын Хууль зүйн яамны харьяа Ян Чин хорих газрын үйл ажиллагаатай танилцаж, тус хорих ангид хоригдож буй Монгол Улсын иргэнтэй уулзаж ял эдэлж буй нөхцөл байдал болон эрүүл мэндийн байдалтай нь танилцан, харилцан ярилцаж түүнд тухайн хорих ангийн зохих журмын дагуу санхүүгийн туслалцаа үзүүллээ.

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …