Олон улсын шатрын фестивальд С.Чингүүн хүү түрүүллээ

Чех улсын Пардубице хотноо “Czech open 2015” 26 дахь Олон улсын шатрын фестиваль явагдаж байна. G3 буюу рапид тоглолтын тэмцээнд /1700 хүртэлх/ С.Чингүүн түрүүлж төрийн дууллаа эгшиглүүллээ. G2 /2100 хүртэлх/ рапид тоглотын тэмцээнд CM Э.Баасансүрэн 4-р байрт шалгарав.

75996

Мөн 24 цагийн Блиц тоглолтын марафон тэмцээнд ФМ С.Билгүүн 120-н тоглолтоос 109-н оноогоор шагналт 5-р байр эзэллээ. Фестивалийн хүрээнд болсон “Polgar superstar chess” ДАШТэмцээний 10 хүртэлх насны ангилалд С.Чингүүн мөнгөн медаль хүртлээ.

Стандарт тоглолтын тэмцээн өнөөдөр эхлэж байгаа бөгөөд А ангилалд ФМ С.Билгүүн, В ангилалд /2400 хүртэлх/ СМ Э.Баасансүрэн, С ангилалд /2100 хүртэлх/ Спортын мастер Ц.Батсайхан, Б.Тэнгис, Ц.Ганцоож, Х.Итгэлт, С.Чингүүн нар оролцоно.

С.Чингүүн хүүгийн хувьд хоёр жилийн өмнө буюу 2013 онд ах С.Билгүүний хамт Энэтхэг улсын Дели хотноо болсон Азийн сурагчдын аварга шалгаруулах тэмцээнээс хос алтан медаль хүртэн ирж байсан юм.Мөн энэ сарын 19–24-ний өдрүүдэд Серби улсын Нови Сад хотод Их Мастер Милёо Вуёовичийн дурсгалд зориулсан ИМ ОУМ цолны норм горилох олон улсын өндөр чансаатай шатарчдын тойргийн тэмцээн болж өнгөрлөө. Тэмцээнд манай залуу Эмэгтэй Их Мастер Д.Номин-Эрдэнэ Их Мастерын ангилалд амжилттай оролцож 9 өргийн дараах байдлаар (5 хожил, 4 тэнцээ) 7 оноотойгоор түрүүллээ. Тэрээр энэхүү бахдам амжилтаараа Их Мастер цолны анхны нормоо авсан байна.

эх сурвалж: medee.mn

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …