2015 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 10 цагийн байдлаар
Монгол улсад:
Улаанбурхан өвчин:
-Улсын хэмжээнд 21011 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэний 1191 хүн лабораторийн шинжилгээгээр, 8416 хүн эпидемиологийн холбогдол, эмнэлзүйн шинж тэмдгээр тус тус батлагджээ.
-ХӨСҮТ-д нийт 84 хүн хандаж, 6 хүн шинээр хэвтэж, 11 хүн эмчлэгдэн гарч, 54 хүн одоо эмчлэгдэж байна. Үүнээс 20 өвчтөн хүнд болон хүндэвтэр явцтай, 12 хүн эрчимт эмчилгээнд эмчлэгдэж байна.
Эх сурвалж: ХӨСҮТ
Хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ
Улаанбурхан өвчний талаарх мэдээллийг холбогдох байгууллагад түгээж, мэдээлэл сурталчилгааг ЭМСЯ-ны цахим хуудас www.mohs.mn болон www.facebook.com/EOC.health фейсбүүк хуудсаар сурталчилж байна.
Архины хордлого:
7 дугаар сарын 21-28-нд нийслэлийн эмнэлгүүдэд нийт 327 хүн хандаж, эрүүл мэндийн тусламж авсан байна. Энэ нь өнгөрсөн долоо хоногийн үзүүлэлтээс 29%-иар буурсан байна.
Эх сурвалж: НЭМГ
Хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ
-Мэдээллийг холбогдох байгууллагуудад хүргүүлэв.
Дэлхий дахинд:
Хүний Коронавирүст (MERS-CoV) халдвар:
Саудын Араб улсад лабораториор батлагдсан 8 тохиолдол, 2 нас баралтыг мэдээлсэн байна. БНСУ, БНХАУ-д нийт 186 лабораториор батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 36 хүн нас барсан байна. Нас баралтын түвшин 19.3%.
Дэлхий дахинд 1382 лабораториор батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 493 (35.6%) хүн нас барсан байна. Эх сурвалж: ДЭМБ
Хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ
ЭМСЯ-ны цахим хуудас www.mohs.mn болон www.facebook.com/EOC.health фейсбүүк хуудсаар сурталчилж байна.
Эбола вирүст халдвар:
2015 оны 07 дугаар сарын 19-ны байдлаар 27807 хүн өвчилж, 11333 (40.7%) хүн нас баржээ. Эрчимттэй тархалттай байгаа Гвиней, Сьерра-Леон, Либери улсад өнгөрсөн долоо хоногийн хугацаанд нийт 26 хүн шинээр мэдээлэгдсэн байна.
Эх сурвалж: ДЭМБ
Хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ
ЭМСЯ-ны цахим хуудас www.mohs.mn болон www.facebook.com/EOC.health фейсбүүк хуудсаар сурталчилж байна.