Бидний ихэнх нь цагалбараа бүлтээчээр ашиглахыг хичээдэг боловч хэсэг хугацааны дараа хаячихдаг билээ. Хэрэв та цагалбараа бүтээлчээр хөтөлж сурахыг хүсвэл дараах алхмуудыг хэрэгжүүлэхийг зөвлөж байна.
1. Тогтмол цагт төлөвлөсөн ажлаа хий
Цагалбарынхаа бүх цонхыг бөглөөд, төлөвлөгөөтэйгөө уялдуул. Зөвхөн хийх ёстой ажлуудаа тусгах төдийгүй чөлөөт цаг өнгөрүүлэхийг хүсэж байгаа бол үүнийг ч тусгаж өг. Заримдаа та цагалбартаа зоож өгсөн хугацаагаа өөрчлөх хэрэг гарна. Энэ үед санаа зовох хэрэггүй. Учир нь танд төлөвлөөгөө байгаа учраас бага зэрэг өөрчлөлт оруулж дахин хувиарлаж болох юм. Иймд цагалбар болон таны төлөвлөгөө хоорондоо нягт уялдаатай байх хэрэгтэйг анхаараарай.
2. Багийн уулзалтууд, утасны дуудлага зэргийг бас оруулаарай
Долоо хоногийн хэд дэхь өдөр уулзалттай, тус бүр нь хэдэн цаг үргэлжилэх талаар цагалбартаа оруулж яг төлөвлөсөн цагтаа л үүнийг хэрэгжүүлэх.
3. Уулзалт тус бүрийн онцлогт тоихруулан цагаа хувиарла
Зөвхөн уулзалт гэлтгүй заримдаа skype, google hangout мөн утсаар ярьж асуудлыг шуурхай бас оновчтой шийдэж болно гэдгийг санаарай. Заримдаа 40 минутын уулзалтыг 10 минутын хугацаанд утсаар гүйцэтгэж болно. Магадгүй та дараах байдлаар уулзалтуудаа төлөвлөж болох юм.
– Ажлын байран дээр явагдах хурал, уулзалт – 30 минут
– Ажлын бус уулзалтууд – 45 минут (үүний 15 минутыг алхах зэргээр өөртөө зориулж болох юм)
– Утасны дуудлага – 10 минут (хүмүүст мэдээлэл, зөвлөгөө өгөх)
– Цайны цаг – 15 минут
– Ажилтнуудтай хуралдах цаг – 30 минут гэх мэтчилэн хувиарлалт хийж болно.
4. “Appointment Slots”-ыг ашигла
Та цагаа төлөвлөөд түүнийгээ хэсэгчилж болдгоороо онцлогтой Google-ийн цагалбар юм. Жишээ нь: Өдөрт хийх ёстой 3 төрлийн уулзалт байлаа гэж бодоход та уулзалт гэсэн ганц нэрээр тэмдэглээд түүнийгээ цаг бүрээр нь өөр өөр хэсэгт байршуулж болно гэсэн үг. Өөр нэг жишээ авахад, 10 минут утсаар ярих ёстой байлаа гэхэд үүнийг минут тус бүрээр нь нарийн төлөвлөж тусгах боломжтой юм. Энэхүү цагалбар танд үнэхээр хэрэгтэй зүйлсийн нэг гэдгийг анхаараарай.
5. Цахим шуудангаа шалгах цаг
Энэ хамгийн чухал зүйл. Учир нь таны цахим шууданг танаас өөр хүн ашиглах боломжгүй учраас та цахим шуудангаа шалгах цаг зайлшгүй гаргах хэрэгтэй болно. Танд хэрэгтэй хэрэггүй олон тооны шуудан ирдэг. Та үүнийг нэг бүрчлэн хянан шалгаж хариу бичнэ гэвэл бүтэхгүй. Тиймээс үүнд зориулж тусгайлан цаг гаргах шаардлагатай.
6. Өөрийгөө хөгжүүлэх мөн гэр бүлдээ зарцуулах цагаа төлөвлө
… үргэлжлүүлэн ЭНД дарж уншина уу…