Julia Gunse хэмээх энэ бүсгүйн бүх биеийн 95 хувь нь шивээстэй. Энэ амжилтаараа тэрээр Гиннесийн номонд бичигджээ.
Mandy Sellars нь “Proteus syndrome” хэмээх өвчинтэй. Түүний хөл одоо ч томорсоор байгаа. Энэ төрлийн өвчтэй дэлхий дээрх цорын ганц хүн юм. Эрдэмтэд түүний удмаас PIK3CA мутаци ген олсон байдаг.
Jyoti Amge хэмээх энэ бүсгүйн өндөр 70 см. Тэрээр Гиннесийн номонд хамгийн намхан эмэгтэй хэмээн бүртгэгджээ.
Asha Mandela одоо 50 настай. Түүний үсний урт 5 метр 80 см. 2008 онд түүнийг дэлхийн хамгийн урт үстэй хүн хэмээн зарласан юм.
Abigail, Brittany хоёр нь сиамын ихрүүд. Тэд нэг биетэй ч хоёр тархитай. Гэхдээ нэг биендээ тус тусдаа зүрх, ходоод, нуруу нугастай.
Mikel Ruffinelli бол дэлхийн хамгийн том өгзөгтэй бүсгүй юм. Түүний өндөр 152 см ч өгзөгний тойрог нь 2.4 метр.
Aneta Florczyk нь дэлхийн хамгийн тэнхээтэй бүсгүй юм. Тэрээр “powerlifting”-ээр 270 кг-ийг өргөдөг аж. Энэ амжилтаараа тэрээр Гиннесийн номонд бичигджээ.
Эх сурвалж: www.hiub.mn