Нью-Мексикийн цөлд явган аялал хийж явсан франц хосууд амиа алдлаж, 9 настай хүү нь амьд гарсан тухай CNN агентлаг мэдээллээ. Элсэн цөлд 100 орчим фаренгэйт /40 орчим хэм/ халуун байсан бөгөөд хосууд хүүдээ сүүлчийн нэмэлт усаа өгөөд өөрсдөө амь эрсэдсэн гэж цагдаагийн газраас мэдээлжээ.
Эх сурвалжийн хэлснээр, 51 настай Орнелла Стайнер, 42 настай Дэвид Стайнер нар хүүгийн хамт Нью-Мексикийн Албаквиеркээс 360 орчим км-ийн зайтай орших Цагаан элс Үндэсний дурсгалт газар аялж явсан аж. Хүүг эцгийнх нь цогцосны хажуугаас олоход цангаж үхэхийн ирмэгт байсан гэнэ. Харин хүүгийн ээж хэдийнэ амьсгал хураасан байжээ.
Тэд хангалттай хэмжээний ус авч яваагүйн зэрэгцээ халалтын улмаас амиа алдсан байж болзошгүй гэсэн урьдчилсан дүгнэлт гараад байна. Хүүг эмнэлэгт хүргэсэн бөгөөд одоогоор эмээ нь халамж анхаарал тавьж байгаа аж.
Эх сурвалж:www.eagle.mn