Б.Сэр-Од Азийн Марафон гүйлтийн хошой аварга болжээ

images_20 Хонконг улсад болсон 14 дэх удаагийн Азийн марафон гүйлтийн аварга шалгаруулах тэмцээнд МУГТ Б.Сэр-од тэргүүн байр эзэлжээ.

Тэрээр 2 цаг 17 минут 56 секундын амжилт үзүүлэн тэмцээнд түрүүлснээр Ази тивийн аварга хэмээх эрхэм цолыг хоёр дахь удаагаа хүртэж байгаа юм. Мөн тэрээр өнгөрсөн хоёрдугаар сард Японы Осака хотод болсон хол замын марафон гүйлтэд түрүүлсэн юм.

Сонирхуулхада,  Түүний үзүүлж байсан хамгийн дээд амжилт нь Японы Оитад үзүүлсэн 2 цаг 11 минут 05 секундийн амжилт юм. Өдгөө 31 настай Б.Сэр-Од нь 2006, 2008, 2012 оны зуны олимпын тоглолтод оролцож байсан туршлагатай тамирчдын нэг билээ.

М.Сониуч.ugluu.mn

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …