Сүхбаатар аймгийн удирдлагуудтай цахим ярилцлага хийлээ

Улсын Их Хурлын Тамгын газраас зохион байгуулдаг уламжлалт цахим ярилцлага өнөөдөр /2015.08.13/ Төрийн ордны Нээлттэй сонсголын танхимд боллоо.

Энэ удаагийн цахим ярилцлагад Улсын Их Хурлын гишүүн М.Зоригтын зөвлөх Н.Шинэбаяр, Сүхбаатар аймгийн удирдлагууд болон Сангийн яам, Хүнс, Хөдөө аж ахуйн яамны холбогдох албаны хүмүүс оролцов.

DSC_1080

Ярилцлага улсын төсвийн хөрөнгө оруулалтын хэрэгжилт, өвөлжилтийн бэлтгэл ажил сэдвийн хүрээнд явагдсан бөгөөд аймгийн өнөөгийн төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилт, өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар  Сүхбаатар аймгийн засаг дарга Ж.Батсуурь товч мэдээлэл хийж, тухайн асуудлаараа холбогдох албаны хүмүүстэй харилцан ярилцаж сонирхсон асуултдаа дэлгэрэнгүй хариулт авлаа гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …