Г.Алтанхүү, Т.Цогт, Г.Маралмаа нар өршөөгдөхгүй

94d1c0a59a75a4cbbigӨршөөлийн хуулиар хүний амийг санаатай хохироосон, хүчингийн хэрэг хийсэн этгээдүүд суллагдахгүй гэдгийг тодорхой зааж өгсөн байгаа.

Тэгвэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр найз охиноо үхэлд хүргэсэн гэх Г.Алтанхүү, дөрвөн настай охиноо зодож амийг нь хохироосон гэх Т.Цогт, хойд эх Г.Маралмаа нарыг өршөөлд хамруулна гэсэн мэдээлэл гараад байгаа аж.

Гэвч тэд өршөөгдөхгүй гэнэ. Хүний амь насыг санаатай хохироосон гэдэг үндэслэлээр буруутгагдаж, улмаар шүүхээс ял сонссон учраас тэр аж. Тэднийг хүн амины хэрэгт буруутгагдсан тул Өршөөлийн хуульд хамруулах боломжгүй гэсэн үг.

Найз охиноо үхэлд хүргэсэн гэх Г.Алтанхүү ялаа эдэлж байгаа бол, Т.Цогт, Г.Маралмаа нарын хэрэг мөрдөн байцаалтад буцсан байдалтай байна.

Эх сурвалж www.wikimon.mn

Санал болгох мэдээ

ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, хурандаа Б.Баатархүү: 14 настай хүүгийн машин хулгайлсан хэргийг шалгаж байна

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү ийн мэдээлэв. Тэрээр “Тухайн хүүхэд яагаад автомашин хулгайлах …