Бразилд хамгийн сайхан өгзөгний шалгаруулалт эхэллээ

7a969a509045e102bigБразильд жил бүр болдог улсынхаа хамгийн сайхан өгзөгтэй бүсгүй шалгаруулах Miss BumBum тэмцээн эхэлсэн байна.

Тэмцээний дүрэм ёсоор тус улсын муж бүрээс нэг бүсгүй оролцдог энэ тэмцээнд гоо сайхны ямар нэг мэс ажилбар хийлгээгүй байгалиас заяасан өгзөгтэй бүсгүй оролцох ёстой аж. Ялагчийг онлайн санал асуулгын дүнгээр тодруулдаг байна.

Муж мужаас шалгарч ирсэн, усны хувцас, өндөр өсгийттэй 27 бүсгүй Сан-Паулу хотын гудамжаар явснаар тэмцээнд албан ёсоор эхэлжээ.

Арваннэгдүгээр сарын 9 хүртэл энэ бүсгүйчүүдийг телевизээр сурталчлан, санал асуулга явуулж эцсийн шалгаруулалтад 15 бүсгүй өрсөлдөхийг телевизээр шууд дамжуулах юм байна.
6528b1529f0da7c1big 500c0874487ab90fbig 72de26e305cfe52dbig

Эх сурвалж: www.assa.mn

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …