Үндэсний их баяр наадмын хурдан хязаалан насны морьдын уралдаан Хүй долоо худагт болж, үзэгч наадамчин олныг баясууллаа. Хязаалан насны морьдын уралдаанд Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат Монгол Улсын алдарт уяач Дамбын Хишигжаргалын /Дамбын Хишгээ/ хурдан шарга үрээ төрийн жолоо өргүүллээ.
Энэ үрээ нь Ардын хувьсгалын 90 жилийн ойн баяр наадмаар даагандаа айрагдаж байсан хурдан буян юм. Шарга үрээ нь Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат Монгол Улсын тод Манлай уяач Д.Ононгийн угшилтай, дааганд нь Д.Хишигжаргал уяач Д.Онон уяачаас худалдаж авч байсан байна. Тэрээр шарга үрээг хоёр жилийн өмнө 80 сая төгрөгөөр худалдаж авч байжээ.
Д.Хишигжаргал уяачид 80 саяар ирсэн шарга үрээ эзэндээ төрийн алтан түрүү авчирлаа.
Т.Түвшин
Ugluu.mn