2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 10 цагийн байдлаар
Монгол улсад:
Тарваган тахал өвчин:
Өвчтөн “Д” 16 настай, эрэгтэй. Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын харьяат.
Өвчтний биеийн байдал хэвийн. Биеийн халуун 36.4 хэм, артерийн даралт 90/60 мм.муб. судасны цохилт 1 минутад 68 удаа. Хэсэг газрын үзлэгээр булчирхайн хэмжээ болон эмзэглэл багассан. Тарваган тахлын булчирхайн хэлбэрээр өвчилсөн болох нь тархвар судлалын холбогдол, эмнэлзүйн шинж тэмдэг, лабораторийн шинжилгээгээр батлагдаж, өвчтний булчирхайн шүүдэснээс тарваган тахлын үүсгэгч Y.pestis илрүүлсэн байна.
Өвчтөний 1 дүгээр хавьтлын 8, 2 дугаар хавьтлын 8 хүнийг илрүүлж, эрүүл мэндийг хянаж байна. Голомтод аймгийн ОБХ, ЭМГ, ЗӨСТ-өөс хамтарсан баг ажиллаж байна.
Эх сурвалж: ЗӨСҮТ
Хэрэгжүүлэх хариу арга хэмжээ
ЗӨСҮТ-д:
Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 1а/3156 тоот албан даалгаврыг хэрэгжүүлэн ажиллах;
Тарваган тахал өвчнөөс сэргийлэх талаар олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сурталчилгаа хийх;
Хүн амд зориулсан тарваган тахал өвчний талаар инфографик бэлтгэн сурталчлах.
Амьтны үхэл, хоргодлын мэдээ:
Завхан аймгийн Түдэвтэй сумын Баянцагаан багийн “Гол мод”, “Хужирт”, “Хавцгайт” гэдэг газарт 8 дугаар сарын 07-ны өдөр 3 тарвага үхсэн тухай мэдээллийн дагуу аймгийн мэргэжлийн байгууллагуудаас баг ажиллаж, тарваганы үхдэл болон бүүрэгнээс тарваган тахлын үүсгэгч илрүүлж, тарваган тахлын голомт идэвхтэй байгааг тогтоосон байна. Тус нутагт 1981-1996 онд тарваган тахлын голомт идэвхитэй байсан ба энэ оноос дахин сэргэж байна.
Үүнтэй уялдуулан аймгийн Засаг даргын 04 тоот албан даалгавар гаргуулж, холбогдох газруудад хүргүүлэн, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллаж байна.
Эх сурвалж: ОБЕГ
Хэрэгжүүлэх хариу арга хэмжээ
ЗӨСҮТ-д:
Тарваган тахал өвчний эрсдэлд өртөхөөс сэргийлэх талаар хүн амд чиглэсэн инфографик бэлтгэн сурталчлах.
Мал, амьтны өвчлөл:
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Рашаант багийн “Цагаан-Индэрт” гэдэг газарт 1 үнэг, Говь-Алтай аймгийн Тайшир сумын Хуримт багт 1 үхэр тус тус галзуу өвчнөөр өвчилсөн болох нь лабораторийн шинжилгээгээр батлагдаж, хязгаарлалтын дэглэм тогтоожээ.
Хөвсгөл аймгийн Тариалан сумын Сэлэнгэ багийн “Хөндлөн булаг” гэдэг газарт 3 адуу боом өвчнөөр өвчилсөн болох нь тогтоогдож, хязгаарлалтын дэглэм тогтоосон байна.
Эх сурвалж: ОБЕГ
Хэрэгжүүлэх хариу арга хэмжээ
ЗӨСҮТ-д:
Мал, амьтны халдварт өвчнөөс сэргийлэх мэдээлэл сургалт сурталчилгааг эрчимжүүлэх. Дэлхий дахинд:
Хүний Коронавирүст (MERS-CoV) халдвар:
БНСУ, БНХАУ-д нийт 186 лабораториор батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 36 хүн нас барсан байна. Нас баралтын түвшин 19.3%.
2015 оны 8-р сарын 10-наас 12-ны хооронд Саудын Араб улсад 12 батлагдсан тохиолдол, 1 нас баралтыг нэмэлтээр мэдээлсэн байна. 9 тохиолдол нь Riyadh хотын нэгэн эмнэлэгт яаралтай тусламжийн тасагт хоёрдогч халдвар байдлаар тархсан байна.
Дэлхий дахинд 1413 лабораториор батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 502 (35.6%) хүн нас барсан байна.
Эх сурвалж: ДЭМБ
Мэдээллийг холбогдох байгууллагуудад хүргүүлж, мэдээлэл сурталчилгаа хийж байна. Эбола вирүст халдвар:
2015 оны 08 дугаар сарын 12-ны байдлаар дэлхийн 10 улсад 28031 хүн өвчилж, 11347 (40%) хүн нас баржээ. Эрчимттэй тархалттай байгаа Гвиней, Сьерра-Леон улсад өнгөрсөн долоо хоногийн хугацаанд нийт 3 хүн шинээр мэдээлэгдсэн байна.
Эх сурвалж: ДЭМБ
ЭМСЯ-ны цахим хуудас www.mohs.mn болон www.facebook.com/EOC.health фейсбүүк хуудсаар сурталчилж байна.